“I Loft”-д танхайрсан Х.Мэгддорж МИАТ-ийн Ч.Хоролсүрэнгийн хүү гэнэ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “I loft” бааранд өнгөрөгч баасан гарагт буун дуу гарч, залуус хутга мэс хэрэглэн зодолдсон хэрэг гарсан. Мэдээлэл гарсны маргааш сонины редакци руу “I loft” баарнаас нэгэн хүн утасдаж “Худал мэдээлэл цацаж, байгууллагын нэр хүндэд халдлаа” хэмээн ярьсан юм. Гэвч тус бааранд зодоон болсон, буун дуу гарсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж буй төдийгүй, тухайн өдөр тэнд байсан хүмүүс гэрчилж буй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн дуудлагын дагуу хэргийн газар очсон ч энэ хэрэг цагдаагийн рапортод дэлгэрэнгүй тэмдэглэгдээгүй гэнэ. Харин тус бааранд 30 эргэм насны тав зургаан залуу хоорондоо зодолдсон, цагдаа нарыг ирэх сургаар зугтаасан гэх мэдээлэл бий ч олны танил эрхмүүдийн эрх танхи хүүхдүүдийн оролцсон гэх энэ хэргийг цагдаагийнхан нууцалж байгаа гэдэг нь худал ажээ.
“I loft” бааранд болсон зодоонд оролцсон, буугаар тааз руу буудсан гэх залуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хэд хэдэн удаа очиж мэдүүлэг өгсөн байна. Түүнийг Х.Мэгддорж гэх бөгөөд мэдүүлэг өгөхөөр очих бүртээ өөр өөр машин унаж ирдэг ажээ. Тэр бас бааранд буудсан буугаа цагдаад хураалгахдаа бялтан буугаар сольсон байж магадгүй гэх яриа ч гараад байна. Түүнчлэн уржигдар болсон МИАТ-ийн экс удирдлагуудын шүүх хурал дээр хэрэгт холбогдон шүүгдэж буй хүмүүсийн ард Х.Мэгддорж зогсож байна, мөн байна хэмээн эх сурвалж хэлсэн юм. Тэгвэл буун дуу гаргасан Х.Мэгдорж гэгч хэн бэ, МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурлуудад яагаад оролцов, ямар үүрэгтэйгээр оролцсоныг бид эх сурвалжуудаас тодруулсны эцэст МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү гэдгийг нь мэдэж авсан юм. Ч.Хоролсүрэн нь “Дайны эрсдлийн даатгал” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшсан гэх хэргийн “гол найруулагч”-аар тодроод байсан юм. Түүний дүү Ч.Суурьтогтох ч энэ хэрэгт холбогдон шалгуулж байсан билээ. Хяналтын шатны шүүхээс Ч.Хоролсүрэнгийн ялыг найман жил болгон хөнгөрүүлсэн юм. Ч.Хоролсүрэн гурван шатны шүүхээр орохдоо “Улсад учруулсан дөрвөн тэрбум төгрөгийн хохирлоо төлөхөд бэлэн байна. Харин манай дүү Ч.Суурьтогтох энэ мөнгөний талаар юу ч мэдээгүй байсан” хэмээн мэдүүлж байсан. Тиймээс Ч.Суурьтогтоход анхан болон давж заалдах шатны шүүхээс оноогоод байсан ялыг дээд шатны шүүх хэрэгсэхгүй болгосон билээ. Аав нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, нөгөөтэйгүүр биеийнх нь эрүүл мэнд төдийлөн сайнгүй байхад хүү нь бааранд танхайрч явсан байж. Ч.Хоролсүрэн нь саяхан хүндэвтэр хагалгаанд орсон, биеийн байдал нь тааруу байгааг эх сурвалж хэлж буй. Тэрбээр хоёр хоногийн өмнө болсон дээд шатны шүүх хуралдаанд ирээгүй нь ийм учиртай ажээ.
“I loft” бааранд болсон зодооны талаар гарсан мэдээллийн дор буй сэтгэгдлүүдийг харахад тус бааранд хар тамхичид цуглардаг, иймэрхүү зодоон цохион байнга болдог бололтой. Мөн “Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг энэ зодоонд оролцоогүй. Харж байсан” гэж батлах хүн ч байна. Гавьяат тамирчин маань ч тэр зодоонд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uomo assalito, ГЁ mezzo preso.