“Шатсан” Нарантуулын суурин дээр орон сууц баригдана гэв

shatsan_narantuul_zah-middleХоёр сарын өмнө ОУХТ “Нарантуул” захад гал гарч 300 гаруй түрээслэгч хохироод байгаа билээ. Уг галаас болж түрээслүүлэгч, түрээслэгч хоёр хоёулаа их хэмжээний хохирол амсаад байгаа.

Түрээслэгч нарын зүгээс хурдан ажлын байртай болохыг хүсч байгаа. Тэгвэл түрээслэгч нар хохирлоо үнэн зөв тодорхойлж, тэр нь холбогдох баримт сэлтээр баталгаажвал тодорхой хувийг нь барагдуулахаар ярилцаж байгаа хэмээн тус захын эзэн Ш.Сайхансамбуу ярьжээ.

Мөн Монголд байхгүй худалдааны төвийг байгуулахаар Швейцарийн архитекторчдоор зураг төслийг хийлгэсэн гэнэ. Барилгын ажлыг намраас эхлүүлэх юм байна. Уг шинээр баригдах захыг барихад 80 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа аж.

Нийт зургаан га газрыг хамрах бөгөөд энэ захыг “Нарантуул”-ын өргөтгөлийн хэсэгт барих юм байна. Харин шатсан худалдааны төвийн суурин дээр 16-24 давхар 6000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа аж.

Я.Хүрэл


URL:

Сэтгэгдэл бичих