Cуурь судалгааны болон хэрэглээний шинжлэх ухааны тухай товчхон, хэвлэлийн мэдээлэл, жиргээ

MUIS280x500Нэг. Cуурь судалгааны болон Хэрэглээний шинжлэх ухааны  тухай товчхон /Жиргээч Isuld-ийн фейсбүк хуудаснаас/

Isuld

Суурь судалгааны шинжлэх ухаан болон Хэрэглээний шинжлэх ухааны тухай товчxон өгүүлбэл.

Ерөнхийдөө СШУхаан, ХШУхаан хоёр нь байгалийн шинжлэх ухааны салшгүй нэг хэсэг. Байгалийн шинжлэх ухаанаас бий болдог салбар нэгж гэхэд болно.
Үүнийг тайлбарлах болсон шалтгаан гэвэл сүүлийн үед МУИС-ийг тойрсон бүтцийн өөрчлөлтийн тухай мэдээ, мэдээлэл ихээр цацагдаж байгаа. Түүн дотор МУИС-ийн бүх салбар сургуулиудыг татан буулгаж 4 их сургууль болгох тухай өгүүлсэн байгаа. Ингээд тэдгээр үүсэх 4 сургуулийн нэрсийг дурдвал:
1. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль,
2. Хуулийн сургууль
3. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
4. Бизнесийн сургууль гэсэн дөрвөн сургуультай болох тухай тогтоолын төсөл байгаа. Эцэслэн батлагдаагүй ч гэсэн энэ хэвээрэй үргэлжлэн яригдсаар бүр эцэстээ МУИС-ийн захирал нь хүртэл ярьж байх юм.

1. Суурь шинжлэх ухаан:
Суурь судалгаа шинжилгээний ажил. Аливаа үзэгдэл, ажиглаж болохуйц баримтууд (факт) дээр түшиглэн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн, тодорхой хэрэглээнд ашиглах зорилгогүй туршилтын буюу онолын тооцоолол хийдэг үндсэн зорилготой.

2. Хэрэглээний шинжлэх ухаан:
Суурь шинжлэх ухаанаас гарсан, цааш хэрэглээнд нэвтрүүлж болохуйц онолоор батлагдсан ажлийг үргэлжлүүлдэг. Хэрэглээний шинжлэх ухаан нь эхнээсээ тодорхой зорилгод чиглэсэн байдаг ба Суурь шинжлэх ухаанаас гарсан мэдлэгт тулгуурласан ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох буюу тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэж, практик туршилт хийж практикaaр батлах үүрэгтэй салбар юм.

Тэгэхээр дээрх хуваасан 4 сургуулиар бол Суурь шинжлэх ухаан, Хэрэглээний шинжлэх ухаан хоёрыг 1. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, 3. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль гэсэн нэрийн доор хоёр өөр сургууль болгоод хуваачихаж байгаа юм. Бүx л бүтэн Монгол Улсын Оюуны төлөөлөл болсон МУИС-ийн удирдах зөвлөл (Удирдах зөвлөлд нийт 21 хүн байх ба эдгээрийн 5 нь МУИС-ийн эрдэмтэн багш нар бусад нь 4 оюутан, 12 боловсролын бус салбарын төрийн өндөр албан тушаалтай түшээд байх аж) болон захирал нь:
- Байгалийн шинжлэх ухаанаа Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаантай хольж,нэгтгэж!!!
- Байгалийн шинжлэх ухаанд зайлшгүй байх ёстой салбар болох Хэрэглээний шинжлэх ухаанаа байгалийн шинжлэх ухаанаас салгаж!
- Хэрэглээний шинжлэх ухааны сургууль гэдэг нэр томъёолол утга агуулгын хувьд алдаатай, олон улсын нийтлэг ойлголтыг алдагдуулж!!! Оюутан залуус, иргэдэд буруу ойлголт төрүүлж!!!
- Хэрэглээний шинжлэх ухаан гэсэн ойлголтыг шууд хэрэглээ гэдэг утгаар ойлгож шинжлэх ухааны зарчмаас авч байгаа нь дэндүү харамсалтай, эмгэнэлтэй…

Иймхэн ойлголтыг мэдэхгүй хүмүүсээр бүтцийн өөрчлөлт хийлгэнэ гэдэг миний хувьд үгээр илэрхийлж чадахгүй юм. Ийм л хүмүүс хүний үгийн баялагт цэг тавьж чаддаг.
_______________Миний өчүүхэн ойлголт энэ бөлгөө. Засаж залруулж туслаарай

https://www.facebook.com/Isuld/posts/446465762126880

 

Хоёр. Хэвлэлд гарсан зарим мэдээлэл

МУИС дөрвөн салбар сургуультай болно

Нийтлэгдсэн огноо: 131112ны 10 цаг 33 минут

МУИС үндсэн дөрвөн салбар сургуультай байхаар тооцож, бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Уг шийдвэр тус сургуулийн удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан бөгөөд багш оюутнуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

Хурлын шийдвэрээр бол Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох юм.

Уг шийдвэрийн дагуу дараах  сургуулиуд татан буугдах аж.
•    Математик Компьютерийн сургууль
•    Физик Электроникийн сургууль
•    Мэдээллийн Технологийн сургууль
•    Хими, Хими Инженерчлэлийн сургууль
•    Биологи, Биотехнологийн сургууль
•    Газарзүй, Геологийн сургууль
•    Монгол Хэл, Соёлын сургууль
•    Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль
•    Олон Улсын Харилцааны сургууль
•    Гадаад Хэл Соёлын сургууль

Т.Жанна

 Мэдээний линк: http://society.time.mn/content/37422.shtml

  МУИС-д эхэлсэн реформ

Нийтлэгдсэн огноо: 131112ны 15 цаг 27 минут

МУИС-ийн Удирдах зөвлөл бүтцийн өөрчлөлт хийх түүхэн шийдвэр гаргасан байна. Эрдмийн ууган уурхай Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны, Хуулийн, Хэрэглээний шинжлэх ухааны, Бизнесийн гэсэн дөрвөн сургуультай болох юм. МУИС өнөөдөр 15 салбар сургуультай, тус бүр нь захирал, хоёр дэд захиралтай, данс тооцоотой, 86 тэнхимтэй, 160 хөтөлбөртэй, 135 даргатай, захиргааны 186 ажилтантай данхгар бүтэцтэй болсон юм.  Их сургуулийн 135 эрх дархтаны 19 нь захирал, дарга 29, эрхлэгч 85 байна. “Зуун ямаанд жаран ухна  гэдэгчлэн 4 багш тутамд 1 дарга ноогддог. Хоёр доктор тутмын нэг нь дарга учраас хичээлээс хөнгөлөгдөж чөлөөлөгддөг, үндсэн ажлаа хийдэггүй байх эрх ямба эдэлнэ. Зөвхөн Хичээлийн, үйлчилгээний туслах ажилтан 605 байхад багш нарын тоо 628. Дарга, захирал, эрхлэгчийг нэмбэл тэд олонх, оюутанд шууд үйлчлэх, хичээл заах багш нар МУИС-даа цөөнх болжээ. Дарга, захирлуудын зөвхөн цалин хөлс 700 сая төгрөг болдог нь хагас мянган оюутны төлбөртэй тэнцэх дүн юм.

МУИС-д өрнөх чанарын шинэчлэл, тогтолцооны өөрчлөлт нь үндсэн гурван тулгууртай бөгөөд эхнийх нь сургууль тэнхим, хөтөлбөр, хичээлийн бүтцийн өөрчлөлт хийж, давхардлыг нь арилгаж, оновчтой болгоход оршиж байна. Наян зургаан тэнхимд дунджаар 7 багш ноогддог. Тэнхим тус бүрээр салж бутарсанаар оюутан хохирдог. Дөрвөн багштай тэнхим ч байна. Оюутан МУИС гэдэг том нэр хүндэд итгэж элсэж ордог боловч дөрвөн жил суралцахдаа тэнхимдээ 60 хувийг нь өнгөрүүлдэг, дөрвөн багшаа сонссоор шинэ цагийн “сэхээтэн” болдог гэсэн үг. Нэгэнт тэнхимийнхээ хараат болсон оюутан багшаа, хөтөлбөрөө сонгох, шүүмжлэх эрхгүй. Өрсөлдөөнгүй, хангалттай оюутантай учраас чөлөөт сонголт, хамгийн гол нь хяналт, заах хичээл, багшаа сайжруулах сонирхол байхгүй. Хөтөлбөр, хичээл, ном, сурах бичиг шахдаг нь нууц зүйл биш. Мэргэжлээ буруу сонгосон бол түүнийгээ өөрчлөх, өөрийгөө олох боломж маш хомс. Чанарын шаардлага тавигдахгүй, хэн ч хянахгүй, шүүмжлэл, өрсөлдөөн байхгүй, тэнхим, хичээл, хөтөлбөр нь тус бүрийн оршин тогтнож байх бизнесийн хэмжээнд очсон. Хөтөлбөрт нь салхи орсон уу, сүүлийн үеийн мэдээ, баримт, нээлтээр баяжиж байна уу? гэдэг асуултыг МУИС-д тавьдаггүй.

Оюутан нь нийгэмшихгүй, хязгаарлагдмал хүрээнд баригдсаар дөрвөн жилийг өнгөрүүлдэг байдлыг үндсээр нь халах өөрчлөлт төлөвлөжээ. Эхний хоёр жилдээ хатуу хүрээ, ангид хуваарилахгүй өргөн хүрээтэй боловсрол олж авдаг, жинхэнэ ёсоор сэхээтний эгнээнд орох суурь нь тавигддаг, жишээ нь, зөв бичдэг, санаа бодлоо илтгэдэг чадвартай,  өөрийгөө нээдэг, 3 дугаар курсээсээ мэргэжлээ сонгодог тогтолцоонд шилжих юм байна. Нээлттэй өрсөлдөөн, чөлөөт сонголт бодит зүйл болсноор “Манайх сайн багштай. Миний хичээл ийм сонирхолтой” гэж оюутныхаа төлөө өрсөлддөг, урин дууддаг, сайжруулдаг, борлогдсон нь илүү, хэрэгцээгүй нь бага цалин авдаг, сонгогдохгүй бол халагдах хүртэл хөшүүрэг ажиллаж эхэлнэ гэсэн үг.  МУИС-ийн хоёр докторын нэг нь дарга учраас хичээл заадаггүйн зэрэгцээ зэрэг цол авсан хүмүүсийн дийлэнх нь дотоодод төгсөгчид байгаа нь сонирхолтой үзүүлэлт юм. Дэлхийн шилдэг сургуулиудад мастер хамгаалсан, төгссөн багш нар дотоод сүлжээнд нэгдээгүй учраас МУИС-д эрдмийн зэрэг хамгаалах нь цөөн. Аль болох гадаадын шилдэг сургууль дүүргэсэн байх тусмаа гадуурхагддаг, чөлөөт өрсөлдөөн байхгүй боомилогддог явдал түгээмэл тохиолддог байна. “Багш бол хаан” гэдэг хэвшмэл хандлага “Оюутан хаан” гэсэн зарчмын шал өөр тогтолцоонд тулгуурлана гэсэн үг.

Дараагийн нэг тулгуур реформ, тогтолцооны шинж чанартай шинэчлэл нь албан тушаалтан, нэгжийн өөрчлөлт юм байна.  Давхардсан сургууль, тэнхмийг татан буулгаж, багш нар заадаг хичээл, мэргэшлээрээ нэгдэнэ. Биеийн тамирын багш харъяа 16 сургуульд дамжиж хэсэхгүй.  Багш нар хамтран судалгаа хийнэ, зөвлөх үйлчилгээ эрхэлнэ,  хөтөлбөр боловсруулна, үнэхээр докторууд эрдэмтэд гэдгээ нотлон харуулж илүү орлого олох оюун ухааны хөдөлмөр чадвараа үнэлүүлэх боломж нээгдэнэ.  Дээр дурьдсанаар зөвхөн дарга захирал, эрхлэгч, багш биш ажилтны цалинд урсдаг 700 сая төгрөг хэмнэгдэнэ. Зайлшгүй шаардлагатай ажилтны орон тоо, оногдсон талбайгаа цэвэрлэдэг  үйлчлэгчээс бусад нь чөлөөлөгдсөнөөр 316 ажилтан 100 болж цөөрөх болж байна.  МУИС-д оюутанд зориулсан чөлөөлөлт эхэллээ гэхээр өөрчлөлт энэ өдрүүдэд эхэллээ.

Тулгын гурван чулуу, тулгуур гурван зарчмын өөрчлөлтийн нэг нь Санхүү, барилга байгууламжид зориулагдана. Дарга, захирал, эрхлэгч нарын тусгайлан конторлодог 1400 метр квадраттай 36 өрөө суларч сургалтын танхим, судалгаа хийх талбар нэмэгдэх  юм байна.  Өөрөөр хэлбэл даргын суудаг өрөө багш, оюутандаа зориулагдана.  Зай талбай багатай, ихэнх зардлаа олон оюутныг янз бүрийн давхардсан мэргэжлээр элсүүлдэг учраас МУИС доторх түгжрэл, бөглөрөл арилна. Техник хэрэгсэл, багаж төхөөрөмж, сургалт, судалгааны орчин нөхцөл хязгаарлагдмал хумигдмал орон зай тэлнэ. Сургууль бүр тус тусын сургалт, санхүүгийн албатай, өөр хоорондын уялдаа нэгдсэн бодлого, төлөвлөлт, хяналтгүй явж ирснийг зогсоож байна. Нэгдсэн удирдлагатай, хяналт, судалгаатай, онлайн автоматжуулсан кредит системтэй, электрон   номын сан,  кампус,  контентын мэдээллийн нэгдсэн сүлжээтэй, бүх зүйл амар бөгөөд ойлгомжтой, далд нь ил болох бодлого юм. Оюутанд сонголт хөрвөх чадвартай боловсрол олгож, хөдөлмөрийн зах дээр борлогдох, мэргэжлээ зөв сонгож мэргэших, өргөн олон талын мэдлэгтэй байх, толгой чадлаараа хоолоо олж идэх төдийгүй ганц олдсон хувь заяагаа өөрөө бүтээх зам нээх гэж зарчмын, тогтолцооны өөрчлөлт шинэчлэл эхэлж байна. Оюутан Та хаан. Дээд боловсролын чанарын өөрчлөлт эрдмийн ууган уурхай МУИС-аас эхлэн бодитой хэрэгжвэл бусад сургуульд ч гэрэл гэгээ нь түгэх жишиг загвар тэр болно. Аливаа шинэчлэл бүхэн өөрийн эсэргүүцэгчтэй байдаг зүй тогтлоо 4 багштай тэнхимаа авч үлдэх гэсэн, өрсөлдөөнд орохгүй монополь байдлаа хадгалах гэсэн, эцсийн дүнд хувийн эрх ашгаа дээдэлсэн сөрөг хүч эхэндээ гарах л байх. Монголын өнөөдрөөс сайхан маргаашийн эзэн оюунтан, оюутан залуус хувь тавилангаа сонгон бүтээх шинэ өдрүүдийн нарыг хаах боломж л үгүй.

Б.БАТ

http://www.news.mn/content/161972.shtml

Гурав. Твитерчдийн жиргээнээс

Уг нь өөрийгөө МУИС-н захиргааны багт бдаг гэж бодсон чинь мэдээгүй бхад ийм асуудал УЗ хэлэлцэх гж бх юм. #Гайхшрал http://society.time.mn/content/37353.shtml …

khulandai@khulandai 8 Nov

@Lodoiravsal uuruu eserguutsej bga gesen ug u?

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8 Nov

@khulandai Бүтцийн өөрчлөхийг дэмжиж бгаа л даа. Гэхдээ санал нь болоод процедур нь буруу бна.

 

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8 Nov

За ямар ч бсн МУИС-н УЗ бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэхийг хойшлуулжээ. МУИС-н бүтэц арай ч 2,3 хүн бодоод нууцаар батлуулчихдаг зүйл биш бхаа.

Одгэрэл@Odgerelmos9 8 Nov

@Lodoiravsal demjeegui biz de

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8 Nov

@Odgerelmos9 Бүтцийн өөрчлөлтийг бол дэмжиж байгаа. Харин судалгаагүй иймэрхүү саналыг ийм процедураар шийдвэрлэхийг бол эсэргүүцэж бгаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 8 Nov

МУИС-ын НШУС-аас “Улс тер судлал” ангийг салгаж Байгалийн шинжлэх ухааны сургуульд харьяалуулна гэсэн байна. Ойлгосонгvй. Ойлгох нь хэлээрэй

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8 Nov

@ceomongol Ойлгодог хүмүүс байнаа байна :-P

Nomun-Erdene@nnomun78 8 Nov

@Lodoiravsal Mundag. Tanai surguuli xaashaa naaldax gej bx shig bn daa

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8 Nov

@nnomun78 Мэдэхгүй л бна. Супер нэгдлийн сургууль руу ч юм уу эсвэл алдарт Хэрэглээний ШУ-н сургууль руу ч юм уу мэдэж бгаа юм алгаа хэхэ

Nomun-Erdene@nnomun78 8 Nov

@Lodoiravsal Найз нь явж явж Байгалийн шинжлэх ухааны сургууль тогссон болж таарах нь дээ хэхэ

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8 Nov

@nnomun78 @ceomongol та хоёр супер нэгдлийн сургуульд (Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн сургууль) хамаарна ш дээ. :-D

 Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 9 Nov

@Lodoiravsal kkk ингэж цугт нь бичвэл ойлгоно шvv дээ. Батлагдчихсан уу? @nnomun78

Ч.Лодойравсал@Lodoiravsal 9 Nov

@ceomongol @nnomun78 Арай ч үгүй ээ. Судалж байгаад өөр хувилбар гарч ирэх байлгүй дээ. Ядаж л байгал, нийгмээрээ саланга байх байлгүй. :-)

 Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 9 Nov

@Lodoiravsal Хувийн сургуулиудын лобби бололтой харагдаж байна. Салбар сургуулиудыг цеелех нь оюутан буурах уу? @nnomun78

selenge gantumur@seke_selenge 9 Nov

@ceomongol @lodoiravsal @nnomun78 бага төлбөртэй олон оюутан гэснээс өндөр төлбөрөөр цөөн хүнд чансаатай мэргэжил олгодог болчуул зүгээр юму

Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 9 Nov

@seke_selenge Улсын сургуулиуд тийм тvвшинд очиход хувийн сургуулиуд олширч тэд ашиг олж эхэлнэ негее утгаараа @Lodoiravsal @nnomun78

 Nomun-Erdene@nnomun78 8 Nov

Норвеги, Шведийн нэлээд олон их сургуулиудад захирал болох хунд тодорхой болзол тавиад хамт олон нь сонгодог юм байна.

Retweeted by Ч.Лодойравсал

 Ч.Лодойравсал@Lodoiravsal 9 Nov

@B_Batsaikhan @Odgerelmos9 ОУ-н нэр хvндийг бууруулахааргvй, МУИС-иар овоглодог судлаач, оюутан, тегсегч хохирохооргvй бvтэцтэй бх естой

 Ч.Лодойравсал@Lodoiravsal 11 Nov

@B_Batsaikhan Анги танхимыг дундаа хэрэглэх, хетелберийн давхардлыг арилгах бvтцийн еерчлелтеес емне яригдсан. Тэнэг шийдлээ аргалах гж ядах

 Ч.Лодойравсал@Lodoiravsal 16h

@shinee2016 МУИС-д дэд захиралтай сургууль 2 л бдаг ш дээ. ЭЗС, ХЗС

Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 13h

МУИС-ийг 4 багш тутам 1 дарга гээд л ад vзээд байх юм. УИХ-ын 76 гишvvний 17 нь сайд биз дээ. Ялгаа байгаамуу?

Ч.Лодойравсал@Lodoiravsal 12h

@ceomongol Худлаа Профессор багшийг даргад тооцохгvй бол :-P Тэнхимийн эрхлэгч нь хvртэл 30к -н нэмэгдлээс илvv ямар ч хенгелелтгvй

Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 12h

@Lodoiravsal Энэ шинэ захирал нь Ийгл телевизээр ингэж ярьж байна даа. Толгой угаалт явж байгаа юм байлгvй дээ тэгвэл

Б.БАТ-ЭРДЭНЭ@ceomongol 12h

@Lodoiravsal галтбаяр ректорын яриа pic.twitter.com/3K3Evtj9df

Ч.Лодойравсал@Lodoiravsal 11h

МУИС-н 4 багшийн 1 дарга гэж шоудахаа болиочээ. 30000 тегрегийн нэмэгдэл авдаг ямар ч цагийн хенгелелт эдэлдэггvй тэнхимийн эрхлэгч дарга???

Ч.Лодойравсал@Lodoiravsal 12h

Бvрэлдэхvvн сургууль бvрт 1 захирал, 40%-н цагийн хенгелелт эдэлдэг 2 л хvн (эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургалтын албаны дарга) бдаг шvv

Zandaakhuu Enkhbold@enkhboldz 17h

МУИС-ийн дөрвөн багш тутамд нэг дарга ноогддог http://www.medee.mn/main.php?eid=39476#.UoHOOfaGp6U.twitter …

Ч.Лодойравсал@Lodoiravsal 8h

@enkhboldz @batnice МУИС 86 тэнхимтэй. 4 багштай гэвэл 344 багштай болж бна. Гэтэл МУИС 1000 гаруй багштай, нийт 1800 багш, ажилчидтай ш дээ

 

i©ulD™@iSulD 16h

МУИС-ийн бүтцийн өөрчлөлт ОЮУТАН бол ХААН болно гэнэ. Үнэндээ ЗАХИРАЛ бол БУРХАН болох гээд байх шиг…

i©ulD™@iSulD 14h

МУИС-н захиралын хөтөлбөр дээр ярьсан зүйлсийг Наран гдг хүн өөрийн юм шиг сайхан бичжээ. Захиалгат нийтлэл. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1236181 …

i©ulD™@iSulD 14h

@CHoiBattulga @ganbatb @Aanxaa Нэр томъёололынхоо функцийг ойлгоогүй хүмүүсээр өөрчлөлт хийлгэнэ гэдэг солиорол.

 

i©ulD™@iSulD 9h

#СуурьШинжлэхУхаан, #ХэрэглээнийШинжлэхУхаан 2 нь Байгалийн шинжлэх ухааны салшгүй 1 хэсэг. БШУхаанаас бий болдог салбар нэгж гэхэд болно.

i©ulD™@iSulD 9h

#БайгалийнШинжлэхҮхаан, #ХэрэглээнийШинжлэхҮхаан 2-оо салгаж хаячаад МУИС-ийг дэлхийн жишигт судалгааны сургууль болгон гээд бгаа хаха #МУИС

 

Эмхэтгэсэн: Цахим өртөө вебийн баг


URL:

Сэтгэгдэл бичих