Төрийн шагналт Д.Болд татвараа төлдөг үү?
Төрийн шагналын нэр хүндэд сэв суулгасан хэмээн адлуулж байсан дуучин Д.Болдыг авахаас өөрийг мэддэггүй нөхөр хэмээн бизнесийн байгууллагынхан далдуур муулдаг сурагтай. Энэ нь ч хувь хүмүүсийн аман цуу яриа биз.
Харин тоглолт, цомог, реклам сурталчилгаа, гадаад дахь тоглолт зэргээс олсон ашгаасаа ноён Д.Болд татварыг үлгэр жишээ тушаадаг эсэх талаар ямар ч мэдээлэл байдаггүй юм. Түүнээс энэ талаар нь асуухад үргэлж булзааруулж, тоймтой хариу өгөхөөс татгалздаг сурагтай.
Эрхэм Төрийн шагналтны одоогийн амьдарч буй гурван давхар харш, дээд зэрэглэлийн үнэтэй машины цуглуулгаас үзвэл ашиг, орлогоороо тэр Монголдоо л номер нэг байх гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэ цагийн залуусын үлгэр дууриалал болсон Төрийн шагналт Д.Болд олон түмнийг уриалсан “Шилдэг татвар төлөгч” болж, бусдадаа үлгэр жишээ үзүүлээсэй гэж ерөөх байна.
http://shogt.mn/?p=27119
URL: