Түүхэн дэх цуутай “биеэ үнэлэлт”-үүд
Хов жив, хормойн эргэн тойрон дахь жигтэй “шар” мэдээллүүдээс түүхэн дэх хамгийн алдартай хэмээн онцолсон биеэ үнэлэлтүүдийн тухай дуулгаж байна.
1. Рассель Брэнд (1975.06.04 – …)
Английн нэрт дуучин, жүжигчин, зохиолч Рассель Брэндийг ийн алдартай биеэ үнэлэгчээр сонгох болсон нь тэрээр хаа ч явсан хар тамхи, мансууруулах бодисонд донтож эмс хүүхнүүдтэй орооцолддог нэгэн байсан төдийгүй бараг 2000 гаруй эмэгтэйтэй нэг оронд орж байжээ.
Түүнчлэн тэрээр өндөр шан амласан баян хатагтай нарын бараа бологчоор ажиллаж байсан удаатай гэнэ. Дуучин Кэти Перригийн экс нөхөр тэрээр түүнтэй гэрлэхээсээ өмнө Лондонгийн нэгэн академид элсэн суралцаж байсан ч “адайр” аашнаасаа болоод хөөгдсөн тохиолдол гарч байсан гэнэ.
2. Мерилин Монро (1926 – 1962) Дэлхийн хамгийн алдартай жүжигчин, олны хайртай од асан Мерилиний тухай олон цуу яриа байдаг. Биеэ үнэлэлттэй холбоотой гол баримт нь тэрээр өдрийн $500 долларын “цалин”-тайгаар порно киноны найруулагч, продюсеруудыг эргүүлж, гэрээр нь хүртэл дуудлагаар очдог байсан гэсэн явдал ажээ. Итгэхгүй бол түүний тухай хачирхалтай олон зүйлсийг дэлгэн үзүүлсэн сайтын мэдээллийг сонирхож болох бөгөөд одоо ч түүний “порно – биеэ үнэлэлт”-ийн нотолгоо олонд илхэн гэнэ. (www.fanpop.com)
3. Ракель Уэльш (1940.09.05 – …)
Америкийн нэрт жүжигчин, зохиолч, “секс” бэлэг тэмдэг гэдгээрээ алдартай түүний хувьд 1960-аад онд ид мандаж явсан гэхэд хилсдэхгүй. Нэн ялангуяа Мексикийн хойгийн Тиэванэ хотод дээд зэрэглэлийн “биеэ үнэлэгч” хийж байсан гэсэн мэдээ бий. Гэр бүлийнхэн нь Ракелийг Тиэванэ нутагт гоо сайхнаа худалдаж суухдаа нэрээ өөрчилж Ракель Тежада болгож байсан ч гэх юм билээ.
4. Аспейжэ (470 BC – 400 BC)
Эртний Грекийн Милетэс хотоос гаралтай энэ бүсгүйн бага насны амьдралын тухай мэдээлэл хомс бөгөөд амьдралынхаа сүүлийн хормуудыг Грекийн Афин хотноо өнгөрүүлсэн гэдэг. Бүх цаг үеийн хамгийн алдартай биеэ үнэлэгч хэмээн нэрийддэг энэ эмэгтэй Грекийн Афин хотноо хамгийн томд тооцогддог эмсийн хүрээлэнтэй байсан төдийгүй Грекийн удирдагч Периклестэй холбоо тогтоож, улс төрийн амьдралд түүнээр дамжуулан оролцож ихээхэн “бантан” хутгасан гэдэг.
5. Нель Гвин (1650 – 1687)
Английн хаан II Чарльзийн харааг булааж түүний хайр ивээлийг харамгүй хүртэж явсан энэ эмэгтэй бол ээжийнхээ ажиллуулдаг байсан эмсийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж театрын жүжигчин болсон тухайн үеийнхээ цуутай эмэгтэй юм.
Анхандаа театрын үзэгчдэд нимбэг болон амтат жүрж худалддаг байсан ч төрөлхийн гоо үзэсгэлэн нь түүнийг олноо “жүжигчин” хэмээн өргөмжлөгдөхөд хүргэсэн бөгөөд эх сурвалжуудад бичсэнээр түүний бумбагар уруул, том хөх нь эрчүүдийн сэрлийг ихээр өдөөдөг байжээ. Замбараагүй явдлынхаа үрээр тэрээр тэмбүү өвчнөөр таалал төгссөн ажээ.
6. Теодора (500 – 548)
Тэрээр эмсийн“Константинөүпль” хүрээлэнд бага ахуйгаасаа ажиллаж эхэлсэн бөгөөд хожмоо сексийн дур хүслийг өдөөсөн олон жигтэй үзүүлбэрээр олны анхаарлыг татсан чадварлаг жүжигчин болжээ.
Тэрээр нүцгэн биеэрээ дүүрэн арвай цацуулж тайзан дээр сүрэг галуу гаргаж ирэн биен дээр арвайгаа тоншуулдаг байсан нь хамгийн их таашаалыг хүртсэн үзүүлбэр гэнэ. Теодора эрх мэдэлтэй, хүчирхэг эрчүүдийг урхидах зорилгоор олон орноор аялж Бизантинь улсын эзэн хаан Жастинианы хишгийг хүртэж гэргийг нь болохын зэрэгцээ сахил хүртэж нас барсныхаа дараагаар гэгээнтэн болсон юм байна.
7. Катерин Уолтерс (1839 – 1920)
Английн хатан хаан Викториагийн үеийн буюу 1837 – 1901 оны Лондонхотын хамгийн алдартай, хамгийн дэгжинмөн хамгийн үзэсгэлэнтэй, сэргэлэн цовоо биеэ үнэлэгч болсон энэ эмэгтэй тухайн үеийнхээ хувцас загварыг тодорхойлогчдын нэг байсан бөгөөд гудамжаар зөрж өнгөрсөн хүн бүхэн түүнээс хараа салгалгүй ширтдэг байсан гэдэг.
Тэрээр Европын орнуудад ч нэрд гарсан нэгэн бөгөөд Эдвард VII хаан болон Наполеон III нартай хүртэл учир ургуулж явсан зартай нэгэн гэнэ. Хөрөнгө чинээгээрээ бялхсан дээдсийн “янхан” тэрээр 81 насандаа хорвоогоос хальжээ.
8. Вероника Франко (1546 – 1591)
XVI зууны үеийн Венецийн “биеэ үнэлэгч” хатагтай тэрээр Францын Хенри III хааны эмэгтэй байсан бөгөөд түүний амьдралын тухай 1998 онд гарсан “Dangerous Beauty” хэмээх кинонд өгүүлдэг ажээ. Тэрээр бусад биеэ үнэлэгч нар шиг боловсролгүй байсангүй, шүлгийн хоёр ч цоморлиг гаргаж байсан юм байна.
9. Сада Абе (1905 – 1970)
Эротик тачаалдаа хэт автсан алдартай гейша Садаг 1936 онд секс амраг Кичизо Ишидаг боомилж, мөн шодой, төмсгийг нь тасдаж алсан гэдэг хачирхалтай түүхээр нь илүүтэй мэдэх бөгөөд энэ явдлаар сэдэвлэн дэлгэцийн хэд хэдэн бүтээл гарч байсан юм.
Тэрээр алсан залуугийнхаа төмсөг, эрхтнийг нь хээв нэг цүнхэндээ хийгээд авч явж байсан нь бүр ч хачирхалтай юм. Сексийнхээ үеэр тачаалдаа автан нэгнийхээ хоолойг боох чиг хандлагатай байсан тэрээр аллага үйлдсэнээсээ хойш хэдхэн өдрийн дараа баривчлагдсан байна.
10. Андреа Дворкин (1946 – 2005)
Түүхэн дэх эдгээр алдартай гэгддэг биеэ үнэлэлтүүдийн сүүлийн байрт Андреа Дворкин хэмээх Америкийн зохиолч эмэгтэйн тухай дурьдая. Тэрээр нөхөртөө хүчиндүүлж, доромжлуулаад зогсохгүй байнга зодуулдаг байсан бөгөөд 1971 онд зугтаж гэргүй, нэг ч зоосгүйгээр хүнд амьдралыг туулж явахдаа амь зогоохын тулд биеэ үнэлж байсан нэгэн гэнэ. Ингээд өөрийн амьдралаас урган гарсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон сексийн хүчирхийлэл, порно киноны эсрэг зохиол туурвих болсон Андреа 1970 / 1980-аад онд багагүй нэр алдарт хүрчээ.
Эдгээрээс гадна 14 настайдаа эмсийн хүрээлэнд ажиллах болсон Селли Селисбери, нэг шөнийн 250.000 паунд буюу одоогийн ханшаар $400.000 доллараар Непалийн хунтайжтай “явалддаг” байсан Лаура Белл, Франц, Орос, Герман зэрэг олон орон дамнан биеэ худалдсан бүжигчин, биеэ үнэлэгч Мата Хари гээд цөөнгүй “цуутнууд” байдаг ажээ.
|
URL: