Жүжигчин Мөнхсоёл жүжигчин Г.Золзаяагийн нөхрийг булаагаагүй гэнэ

Жүжигчин О.Бат-Өлзий, н.Сарантуяа нарын хүү жүжигчин Б.Тамир гэх сүүлийн үест нэрд гарч яваа уран бүтээлч бий.
Тэрээр мөн л сүүлийн үед амжилттай уран бүтээл хийж буй залуу жүжигчин Г.Золзаяатай ханилж, үр хүүхэдтэй болсон ч тун удалгүй салсан юм.
Одоо тэрээр залуу жүжигчин н.Мөнхсоёлтой хамт амьдарч байгаа.
Уг харилцааны тухай залуу жүжигчин Г.Золзаяа :
Соёлоо миний гэр бүлээр тоглосон. Тэр нөхөр хүүхэдтэй байж миний нөхөртэй холбогдож, өөрийн хүүгээ хаясан өөдгүй эмэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.

Харин уг ярианд Б.Тамирын шинэ эхнэр Мөнхсоёл:

Миний анхны амьдрал болж бүтээгүй салсан маань үнэн.
Тэглээ гээд би хэвлийдээ 10 сар тээж, мах цусаа таслан барин төрүүлсэн өөрийн үрээ хэзээ ч хаяж байгаагүй!!! Бас хэзээ ч элэг бүтэн амьдарч байсан бусдын гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлэх ухамсар хүмүүжил ч надад байхгүй!!! Б.Тамир бид хоёр хэн, хэн маань гэр бүлээсээ салсан ганц бие эцэг, эх байхдаа танилцаж учирсан юм шүү дээ. Энэ нь тэгээд хүний ёсноос гажсан тийм их нүгэл юмуу… Мөн хэн хаанаасаа юу зохиож төлөвлөөд хүний өмнөөс ярьж, миний амнаас гараагүй үг хэллэг нийтэлж байгаад үнэхээр их гайхаж байна. Хүн ер нь бусдыг өөр шигээ бодож, дүгнэж явдаг гэж үнэн юм даа. Өөрийн тарьсан, хийсэн балгаа хаа хамаагүй хүн рүү чихэж байгааг харах, хийгээгүй хэргийнхээ төлөө гол буруутан мэт харагдаад чимээгүй сууж үнэхээр тэвчсэнгүй. Ялангуяа миний үр хүүхдэд эхгүй гэж цол өгөөд байгаа зарим нэг хүмүүс хоёрхон алхаад худал гэдэг чинь мэдэгдэж, тавхан үгэндээ хэн гэдэг чинь танигддаг юм шүү дээ. Үнэн мөн хэзээд ялдаг жамтай!!!”
гэж тайлбар хийжээ.

 

П.Мандах


URL:

Сэтгэгдэл бичих