Бургер кинг “Хар бургер” худалдаалж эхэлжээ

Дарт_вадор7

Япон дахь “Бургер Кинг”-ийн салбарт “Куро Бургер” хэмээх “Хар бургер”  худалдаалж эхэлжээ.

Зөвхөн Японд худалдаалж буй тус бургерийг хулс модны утаа болон хар өнгийн кетчупны тусламжтай хийдэг аж. Бургерт бусад бургерийн адил “шинэхэн үхрийн мах, шарсан төмс, сонгино, улаан лооль, ногоон сонгино, навчит байцаа” ордог байна.

Куро буюу хар бургерт шингэсэн хулсны утаанаас болоод ч тэр үү бургер маш сайхан өвөрмөөц амттай байдаг гэнэ. Гэхдээ хүмүүсийн идэх хүслийг төрүүлэх болсон гол шалтгаан нь хар өнгөнд нь байдаг ажээ.

Уншигч та Японд очвол Куро бургерээс заавал амтлаад үзээрэй!

Ugluu-logo17


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих