“Моннис интернэшнл”-ийг ЭЦГ-аас шалгаагүй

  527-1384307084216dc8379a40836aoriginal “Моннис интернэшнл” ХХК-нийг шаардлага хангаагүй автомашин нийлүүлж, улсад 3,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тул ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад ташаа мэдээлэл гэдгийг албаны хүн хэллээ. Харин өнөөдөр гарсан энэ мэдээллийн дагуу Мөрдөн байцаах газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхлээд байна.Тодруулбал, албаныхан өнөөдөр уг мэдээллийн үнэн бодитой эсэх, мөн хаанаас ийм мэдээлэл гарсан тухай шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих