Хууль бус наймааны ченжийг баривчилжээ

Б.ТӨГС

Олон жилийн турш амьтны эд эрхтэн, түүхий эдийг худалдан авч, хил дамнуулан худалддаг байсан толгой ченжийг цагдаагийнхан баривчилжээ. Ченж Б нь нэн ховор, ховор амьтдын гаралтай түүхий эдийн зүйлсийг хулгайн анчид болон бага гарын ченжүүдээс худалдан авч хууль бусаар хил давуулан Хятадад гаргах ажлыг тогтмол хийдэг байсан байна.

Түүнийг хоёр дахь удаагаа баривчилсан нь энэ бөгөөд өнгөрсөн онд баавгайн доньд нэг, бугын чив 14, бугын ясан эвэр 126 кг, тарваганы арьс 325, хоёр ширхэг чоно хилээр нэвтрүүлэх гэж байхад нь саатуулж байжээ.

Тэрээр энэ хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байж. Гэтэл ялын хугацаа дуусаагүй байхад хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хийж байгаль орчинд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих