Даатгалаа сунгуулаагүй жолоочийг 192 мянгаар торгоно

c1a3ca8b05ec1fa8bigЖолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй болон даатгалаа сунгуулаагүй жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр торгоно.

УИХ-аас  2012 оны 10 дугаар сард жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг баталж  энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Даатгуулагч нь жилд нэг удаа автомашины төрлөөс хамааран төлбөр төлөх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо жолоочийн буруугаас зам тээврийн осол гаргавал даатгалын газраас төлбөрийг барагдуулахаар хуульчилсан юм. Тиймээс эрсдэлийг тооцон жолоочийн хариуцлагын даатгалаа сунгуулан замын хөдөлгөөнд оролцохыг НЗЦГ-аас уриалав.

Мөн замын хөдөлгөөний удирдлагын төвд 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэн дохионы 150 зөрчил, хурд хэтрүүлсэн 106 зөрчил бүртгэгджээ.

Б.Гантуяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих