Мексикт ахин толгойгүй цогцоснууд олдлоо

Мексикийн хойд хэсэгт байрладаг Дуранго мужаас цагдаагийн газрынхан толгойг нь авсан найман цогцос олсон байна.

Амиа алдагсдын дунд даваа гаригт хулгайлагдсан нутгийн хорих газрын орлогч дарга байсан байна. Жерардо Галиндогийн толгойг хар тамхи наймаалагчдын заналхийлсэн үгтэй хананы хажуунаас олсон байна.

Сүүлийн үед Мексикийн хар тамхи наймаалагчдын гарт шоронгийн ажилчид улам ихээр амиа алдаж байна. Гэмт хэрэгтнүүд торны цаана байгаа ч өөрсдийн том наймаагаа хийсээр байгаа талаар олон улсын агентлагуудын эх сурвалжид дурьджээ.

Хоёрдугаар сард Монтеррей хотод мөн тус газрын шоронгийн дарга амиа алдсан юм. Түүний мөчилсөн биеийг шоронгийн хажууд байсан машин доторх хуванцар савнаас олсон аж.

Одоогоор Дурангод илрүүлсэн үлдсэн долоон хүний цогцсыг таних үйл ажиллагаа явуулж байна.

Тус мужид төрийн эрх баригчид болон мансууруулах бодис наймаалцагчид хоорондын дайн сарын турш үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 200 орчим толгойг нь авсан цогцос олдоод байгаа юм.

С.Халиун

Эх сурвалж: www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих