“Richfield” -ын хуучин эзэн Ан Жэ Манийг хорьжээ

Солонгосын гампи буюу хууль бус vйл ажиллагаа явуулдаг нэгэн бvлгийн толгойлогч Ан Жэ Манийг УМБГ-ын Онц хvнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж буй. Тодруулбал, тэрээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгvvлсэн бөгөөд уг мөнгөө манай улс руу гаргаж, тvvнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гvн хvлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан аж.
Тэрээр БНСУ-аас Ан Жэ Манийн явуулсан доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дvvргийн VI хорооны нутаг, Баянбvрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасvрэнгээс тодруулахад “Рийчфэйлд” зочид буудалтай холбоотой солонгос иргэдэд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байна” гэлээ. Харин албан бус эх сурвалжууд энэ зочид буудлыг битvvмжилсэн гэсэн юм. Энэ талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахаар тус зочид буудлыг зорилоо. Биднийг очиход битvvмжлээгvй, vйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч vйлчлvvлэгчид байхгvй байсан юм.
Жил гаруйн өмнө солонгосчуудаас “Рийчфэйлд” зочид буудлыг худалдаж авсан, одоогийн захирал А.Бат-Амгалантай ярилцлаа.
-Танайхыг vйл ажиллагааг нь зогсоогоод, битvvмжилсэн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Гэтэл одоо ажиллаж байна шvv дээ. Энэ талаар? 
-Өнөөдрийн байдлаар лацадсан юм байхгvй. Манай vйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Буруу ташаа мэдээллvvдээс болж манай vйл ажиллагаа доголдоход хvрч байна. Миний хувьд энэ зочид буудлын 100 хувь хөрөнгө оруулагч, эзэмшигч. Энд гадаадын ямар ч хөрөнгө оруулалт, хувьцаа байхгvй.
-Энэ зочид буудлыг хэзээ, ямар хvнээс худалдаж авсан юм бэ? 
-Хагас жилийн өмнө Солонгос улсын иргэдээс худалдаж авсан. Хууль ёсны худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу. Би бол худалдан авагч. Надад энэ барилгыг барьсан мөнгө бохир байна уу, цэвэр байна уу огт хамаагvй. Мэдэх ч шаардлага байхгvй. Тэр солонгос хvмvvсээс асууж шалгаах ч эрх байхгvй шvv дээ.
-Та энэ мэдээллийг хэзээ сонсон бэ? 
- Улсын мөрдөн байцаах газраас зочид буудлыг барьсан солонгос холбоотой байгаа юу, vгvй гэдэг асуудлаар хоёр гурван удаа дуудсан. Би иргэн хvнийхээ хувьд очиж мэдээллээ солилцож мэдvvлгээ өгч байгаа.
-Та тэр солонгос иргэдтэй холбоотой байгаа юу? 
-Тэр хvмvvстэй худалдан авах гэрээ хийснээс хойш уулзаагvй. Энд vйл ажиллагаа явуулж, амьдардаг гэсэн.
-Энэ зочид буудал өмнө нь өөр нэртэй байсан юм уу? 
-Надад худалдахаас өмнө “Юилсот” гэдэг компанийн мэдлийн “Richfield” гэдэг нэртэй зочид буудал байсан. Би худалдаж аваад зочид буудлынх нь нэр хэвээрээ, харин “Наран саран” ХХК нэртэй Монгол Улсад бvртгэлтэй компанийн мэдлийнх болгосон. Энэ нэрийг өөрчилье гэж бодохгvй байна.
Тав, зургаан жил vйл ажиллагаа явуулаад, засвар хийх шаардлагатай болсон зочид буудлыг бид худалдаж авсан. Өнгөрсөн долоо наймдугаар сард засвар хийгээд саяхан л vйл ажиллагаагаа эхлvvлээд жигдрэх гээж явж байна.
-Энд дандаа гадаадын иргэд vйлчлvvлдэг байсан. Мөн монгол охидыг оруулж биеийг нь vнэлvvлдэг байсан гэх мэдээлэл байгаа. Энэ vнэн vv?
-Мэдэхгvй. Надад асуух эрх байхгvй. Урд нь зочид буудал байсан. Миний танилууд ч vйлчлvvлдэг л байсан. Хэн нь хэнтэйгээ хамт vйлчлvvлдэг байсныг бид мэдэх эрх байхгvй.
-Ихэнхдээ гадаад хvмvvс vйлчлvvлдэг нь vнэн vv? 
-Өмнө нь солонгосчууд ажиллуулдаг байхад ихэнхдээ солонгос иргэд ордог байсан юм билээ. Одоо бол бараг солонгос хvмvvс орохоо больсон.
-Цагдаагийн байгууллагаас удирдлагуудад нь эрvv vvсгэсэн байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар мэдээлэл байгаа юу? 
-Тэр солонгос хvмvvс хоригдсон гэсэн мэдээлэл ирсэн. Надаас зөвхөн мэдvvлэг авч байгаа.
-Хаанаас ийм мэдээлэл ирсэн бэ? 
-Мөрдөн байцаах газраас хэлсэн. Намайг хоёр долоо хоногийн өмнө шахуу дуудаж мэдvvлэг авч, энэ тухай хэлсэн.
-Солонгос хvмvvс гээд байгаа. Яг хэдэн хvн байгаа вэ? 
-Би нэг л солонгос хvнтэй харьцаж, худалдаж худалдан авах гэрээ хийсэн. Тэр хvн харин өөрөөсөө гадна хоёр хvний хувьцаа байгаа гэж хэлж байсан.
Н.Алтанцэцэг 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих