Хоёр хэл мэддэг хүмүүст зөнөгрөл хожуу ажиглагддаг
ШИНЭ ДЕЛИ. /Оросын дуу хоолой/. Хоёр хэлээр ярьдаг хүмүүст зөнөх өвчний шинж тэмдэг зөвхөн эх хэлээрээ ярьдаг хүмүүсээс 4,5 жилийн дараа ажиглагддаг гэж Энэтхэгийн судлаачид мэдэгдэв.
“Олон хэлээр харилцах нь тархины зохицуулалт болон анхааралтай ойр холбоотой хэсгийг илүү хөгжүүлдэг. Энэ нь эрт зөнөхөөс урьдчилан сэргийлдэг” гэж Энэтхэгийн Хайдрабад мужийн Низам хотын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрэлээнгийн судлаач Суварна Аллади хэллээ.
Зөнөх өвчний шинж тэмдэг илэрсэн, дунджаар 66 настай 648 хүнийг таван жилийн хугацаатай (424 эрэгтэй, 224 эмэгтэй) судалгаанд хамруулжээ. Тэдний 391 нь хоёр буюу түүнээс олон хэлээр ярьдаг бол 14 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байжээ.
Өвчтнүүдийн талаас илүү хувь (60,3 хувь) нь хоёр хэлтэй, 26,3 хувь нь хоёр, 25 хувь нь гурав, 9,1 хувь нь дөрөв буюу түүнээс олон хэлээр ярьдаг байв.
“Бичиг үсэг тайлагдаагүй ч хоёр хэлээр ярьж ойлгохын давуу талыг анхлан харуулсан бидний судалгаа нь албан боловсрол ялгаанд тайлбар өгч чаддаггүйг илтгэж байна. Нэгээс олон хэлээр ярих нь зөнөх хугацааг хойшлуулдаг, тархины тодорхой хэсгийг илүү сайн хөгжүүлдэг байж магадгүй” гэж доктор Суварна Аллади хэлсэн юм.
Г.Доржханд МОНЦАМЭ
URL: