МУИС-ын багш, оюутнууд захирлаа огцруулах санал цуглуулж эхэлжээ

11-р сарын наймны өдөр МУИС-ийн удирдах зөвлөл хуралдан салбар 14 сургуулиа татан буулгаж, дөрвөн томоохон сургууль болгох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл эл шийдвэрийг гарсан даруйд тус сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнууд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан бол өдгөө салбар сургуулиудын ихэнхи багш, оюутнууд нэгдэн эсэргүүцэж, захирал А.Галтбаярыг огцруулах хүсэлт бүхий гарын үсгийг цуглуулж эхэлсэн аж.

Сонирхуулахад, өнгөрсөн хавар нь мөн л салбар сургуулиудаа татан буулгах талаар МУИС-ын удирдлага багш оюутнуудаасаа санал авахад зөвшөөрөхгүй гэсэн хариу авч байсан байна.

index


URL:

Сэтгэгдэл бичих