МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболдын хувийн сонирхол уу? Намын эрх ашиг уу ?

caef2f60c0bb141abig-600x540МУЗН үүсэл, хөгжил дэвшлийн түүхэн замналыг туулан хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах үндсэн хуулийн заалт, төрөө дээдлэн, энэрэнгүй шударга байх зарчмаа мөрдөн, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлдэг, онцгой үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг, хүмүүнлэгийн хамгийн том хөдөлгөөн юм.

МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр  их хурлын гишүүн Н.Энхболд ажилладаг бөгөөд тэрээр 2012 оны 3 сарын 21 нд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тун удахгүй МУЗН их хурлаа хуралдуулж , өөрчлөлт шинэчлэл хийгдэж шинэ бодлого, шинэ зорилтоор ажиллах цаг нэгэнт болсон гэж зарласан ч түүнээс хойш бүтэн 6 сар өнгөрлөө.

Үндэсний чуулганаа 10 сард хуралдахаар төлөвлөсөн боловч учир бүтүүлэг шалтгаанаар хойшлуулсаар байгаад энэ сарын 22 нд хуралдуулахаар Н.Энхболд тогтоол гаргажээ.

Хурлыг  хойшлуулах хувийн  ашиг  сонирхол байв уу, эсвэл намын бодлого уу гэдэг нь тодорхойгүй байна. Ер нь МУЗН-ийг МАН- ын хүмүүсээр дүүрсэн, үйл ажиллагаа нь зүй бусаар доголдсон гэсэн яриа олны дунд яригдсаар удаж байна.

Одоогоор МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн  даргаар 17 жилийн турш Р.Самдандовж ажиллаж байгаа бол  орлогч даргаар УИХ-ын тамгын газрын дарга байсан П.Бямбацэрэн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Ц.Содномпил ажилладаг юм байна.

Мөн удирдах зөвлөлд нь Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр, нийслэлийн засаг дарга байсан Н.Билэгт, Н. Болормаа, Чоно группын М.Энх-Амгалан нар байдаг ажээ.

Удахгүй болох МУЗН-ийн үндэсний чуулганаар хэрхэн үнэн бодитой өөрчлөлт шинэчлэлт хийгдэхийг ард иргэд харах л үлдлээ. Хүмүүнлэгийн байгууллага хүнийхээ төлөө л үнэнч шударгаар ажиллаж намын харъяалалгүй байвал зохилтой.


URL:

Сэтгэгдэл бичих