Хөвсгөл аймагт хөл хорио тогтоожээ

images.jpgeewewewweХөвсгөл аймагт галзуурсан чоно Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумын айлын хот руу дайрч, хонь малаас гадна нэг хүнийг бариад байгаа билээ.

Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосон байна.

Галзуурсан мал, амьтанд уруулсан хүний тоо энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх жилийнхээс 2.2 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Хөл хорио цуцалтал иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих