Худам Монгол бичгээ засамжлан хэрэглэе

Миний бие үүний өмнө “Худам монгол бичгээ засамжлан хэрэглэе” гэсэн гарчгийн дор нийтээр хэлэлцүүлэхэд зориулсан бяцхан өгүүллийг “Монголын үнэн” сонины 2012 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 093 дугаарт нийтлүүлсэн билээ.
Түүнд дурдсан санаагаа дэлгэрүүлэн нийтэд ойлгуулахын тулд доорхи тайлбарыг толилуулж байна. Уул нь хуучин үсгийн тэмдэгт хэрэглэн тайлбарлах нь ойлгомжтой боловч хэвлэлийн боломжоос шалтгаалан шинэ үсгээр тайлбарлав. Хуучин хэмээх хүснэгтэд байгаа үсгийг хуучин үсгийн тэмдэгт гэж ойлгоно уу.
Миний энэхүү саналын зорилго нь мартагдахад хүрч байгаа үндэсний монгол бичиг соёлоо нийтээрээ шамдан суралцаж сэргээн эзэмшиж хэрэглэхэд хялбар дөхөм болгох юм.
Засамжлахыг хүсч байгаа бичлэг ба арга нь:
1.Хоёр өөр дуудлагыг нэг үсгээр илэрхийлдэг хүндрэлийг арилгахын тулд ялгах тусгай тэмдэг хэрэглэх, хурдан сайхан бичихэд нөлөөлөхгүй бол “ялгах тэмдэг” нь ямар ч байж болно. Харин би зураасыг /-/ хэрэглэв.
2.Монгол бичгийн үгийн дунд орсон хамрын “н” буюу ганц шүд ацаг байдаг нь үгийн дунд орсон “а”, “э”-тэй давхардаж байдаг тул түүнийг үгийн дунд ордог энхлэг “н” үсгээр төлөөлүүлэх
3.Үгийн уртатгалыг өөр үсэг авиагаар илэрхийлэн бичиж, уншдагийг больж шинэ бичгийн адил давхар эгшгээр уртатгах, жишээ нь, агаажигуу гэж бичдэгийг аажуу, арияатан гэдгийг араатан, алхагаа гэдгийг алхаа, эгээргүүл гэдгийг ээрүүл, явгуулагсан гэдгийг явуулсан, хүргэгүүлэгсэн гэхийг хүргүүлсэн, үзгүүр гэхийг үзүүр гэх зэргээр бичиж уншдаг болох
4.Огт өөрөөр бичээд өөрөөр уншдаг үгнүүдийг шууд хэллэгээр нь бичих. Жишээ нь, гоол гэж бичээд гол гэх, тэгэр гэж бичээд тэнгэр гэх, хзүхэд гээд хүүхэд гэх, хэүхэн гээд хүүхэн гэх, эгүүрд гээд үүрд гэх, хүмүүн гээд хүн гэх зэрэг болно.
5.Аливаа үгийг бүтээн бичихдээ шинэ бичгийн эгшгийн дарааллын дүрмийн дагуу бичих. Үүнд, амор гэдгийг амар гэх, салбори гэхийг салбар гэх, шийдвори гэхийг шийдвэр гэх зэрэг болно. Хэрвээ ийнхүү засамжлахад хүрвэл зөвхөн дээр дурдсан хэдэн саналаар хязгаарлагдахгүй шинэчлэгдэх, засамжлах зүйлсүүд ундран гарах, үсгийн дүрэм, хэл авиа зүйн талаар эрдэм шинжилгээний өргөн их ажил үүсэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Өргөн олон уншигчид, эрдэмтэн мэргэд анхааран болгоож, мэргэн санал зөвлөгөөгөө хайрлах ажаамуу.
С.Ваанчиг

URL:

Сэтгэгдэл бичих