Улс төрөөс уйдсан эрчүүд

new photo

Намуудын нэр хүнд навс унаж, хүн чанарыг уландаа гишгэж, улангассан араатан мэт авирлах, учир нь олдохгүй энэ зах зээлээс урван холдох эрхмүүдийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Ийм эрхэмүүдийн нэрийг дурьдахын өмнө их холоос харах хэрэггүй. Ойрын жишээг дурьдахад энэ удаагийн  парламентад ороогүй экс гишүүд эхний эгнээг бүрдүүлж  мэдэх ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төр хэмээх бохир зах зээлээс уйдсан гэх эрсийн илэн далангүй  яриа хөврөх  боллоо. Тэртэй тэргүй өөрийн гэсэн бизнестэй, амьжиргаа төслөө хэрэгжүүлсэн улс төрчид  голдуу энгийн иргэн байх аз жаргалтай замыг зоригтой сонгож байгаа юм. Угаас үхлийн цалам хэмээгдэх улс төрөөс уйдаж, ум хумгүй зугтагсдын тоо нэмэгдсээр байгаа нь ч учиртай. Тэднийг эхнээс нь ил тод танилцуулье.

УИХ-ын  гишүүн  асан Ш.Сайхансамбуу

Тэрээр өчигдөр телевизээр улс төр гэдэг бохир тоглоомноос зайтай байхаар шийдсэнээ зоригтой мэдэгдсэн. Харахад хад хүд хийсэн нөхөр ч гэсэн заримдаа хатуу үнэнг шулуухан хэлчихдэг түүнийг энэ жил балаг тойрохгүй байна. Эзэмшил зах нь байсхийгээд галд өртөж гай дагуулах болсон нь жирийн тохиолдол биш, ямар нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн тэр мэдэгдэж байна. Тэрээр өнгөрсөн жил МАН-ын улс төрөөс  зайлах ёстой 12 хүний нэрийг ил тод зарласан төдийгүй түүний энэхүү мөрөөдөл ч биелж, ихэнх нь энэ намын хоймроос холдсон. Харин оронд нь заларч буй эрхэмүүд ч энэ12 жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд тэрээр байн байна гал түймэртэй гардан тулаанд орсоор байгаа нь  энэхүү шударга мэдэгдэл барьсны  хариуг ч байж  мэдэх юм. Тэрээр ямар ч байсан эхнэрээсээ уйдсан эр шиг энэ улс төрөөс залхаж зайлсхийсэн өнгө аясыг мэдрүүлсэн ярилцлага өгч харагдсан.

УИХ-ын гишүүн асан  Д.Энхбат

МҮОНТВ-ээр Соросын сангийн тэтгэлгээр хэрэгжсэн Форум нэвтрүүлгийг хөтөлж олонд танил болж тэр эрчээрээ УИХ-ын гишүүн болсон боловч түүнд улс төр таалагдаагүй төдийгүй жаргах замд нь  саад болсон гэж үзэж байгаа   бололтой. Угаасаа шулуухан яриатай шударга төрхтэй түүнийг адармаатай ааш нь олдохгүй эмэгтэй шиг улс төр гэгч урхидаж дөнгөсөнгүй. Учир нь тэр өөрийн чаддаг тоглоомоор тоглож өлсөхгүй даарахгүй даврахгүй байх дардан замыг сонгож өөрийн чадлаар амьдрахыг илүүд үзэх болжээ. Увайгүй болье гэвэл улс төрд ор гэдэгчилэн угаас энэ талбар түүнийг бухимдуулж туг үсийг цайлгахаас хэтрээгүй гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Р.Амаржаргал гишүүн уухилж уухилж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах шийдвэр гаргажээ.Утгагүй увайгүй улс төрийн тоглоомыг хараад ой гутаж, огли үсрэн нам нэртэй  мафийнхны үүрнээс суга үсрэн гарч сул иргэн байхыг илүүд үзсэн нь олны анхааралд өртлөө. Харин хэлсэн үгэндээ байж хэрэгжүүлж чадвал түүний гавьяаг түмэн олон үнэлэх өдөр ирнэ. Аль ч нам аз жаргалыг бэлэглэхгүй гэдгийг эрт мэдсэн эрхэм гишүүн өөртөө нэмэх оноо цуглуулж чадав.

 

 

 

 

 Урбанек Б.Лхагважав

МАН-ын Бага хурлын гишүүн асан, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Б.Лхагважав МАН-аас татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр намынхаа XXVII Их хурлын шийдвэр болон МАН-ын Бага хуралд сонгогдсон гишүүдтэй санал нийлэхгүй байгаа тул ийм шийдвэр гаргажээ. Энэ тухайд тэрээр “Үзэл бодол нийлэхгүй гээд намын дарга намайг Бага хуралд сонгосонгүй. Хамгаалалтын багаа бүрдүүлчихээд байхад нь тоон дотор үсэг гэдэг шиг би юу хийх вэ” гэсэн байна. Мөн “М.Энхболдын гэдэг улс төрийн бүлэглэлийн хүмүүсээр Бага хурал бүрдэж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Сүүлийн хэдэн жил нийгмийг үймүүлсэн этгээдүүдийн цуглуулга шиг Бага хурал гараад ирлээ” хэмээжээ. Татварын ерөнхий газрын экс дарга Б.Баттөмөрийн санаачилгаар Татварын алба дэргэдээ Бизнесийн зөвлөлтэй болж, анхдугаар хуралдаанаар Бизнесийн зөвлөлийн даргыг сонгосон байна. Бизнесийн зөвлөлийн даргад “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав нарын нэрийг дэвшүүлснээс гишүүдийн саналаар Б.Лхагважав тус зөвлөлийг тэргүүлэхээр тогтжээ. Тэрээр уг нь иргэний хөдөлгөөнд байхдаа их л зохимжтой нэр хүндтэй байсан бол явж явж ядсан нам сонгосон аль ч үгйү алаг салат болж,  адаг сүүлдээ ардын амьдралд ийнхүү шилжсэн нь зөв сонголт байж мэднэ.


URL:

Сэтгэгдэл бичих