“Apple”, “Samsung” дахин шүүхдэлцэхээр болжээ

Дэлхийн мэдээллийн технологийн салбар, тэр дундаа ухаалаг гар утасны шилдгүүд гэгддэг “Apple” ,“Samsung” компани гурав дахь удаагаа шүүхийн өмнө нүүр тулахаар болжээ. “Өнгөрсөн жилээс хойш гаргасан шүүхийн шийдвэрүүдийг эргэж харах шаардлагатай, “Samsung” компани “Apple”-ийн патенттай илүү олон өмчийг хуулбарласан байж болзошгүй” гэж Калифорнийн Сан Жозе хотын шүүхээс үзсэн байна. Өнгөрөгч оны наймдугаар сард гаргасан шүүхийн шийдвэрээр “Samsung” компанийг “Apple”-ийн зургаан патентыг зөрчсөн, нэг тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үзжээ. Одоогоор 550 сая ам.долларын хохирлыг барагдуулаад байгаа бөгөөд үлдсэн 450 сая нь удахгүй дахин болох шүүх хурлаар нэмэгдэж ч болзошгүй байгаа гэнэ.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих