Оддын өвчин-Улстөрийн солиорол

Тийм ч учраас С.Жавхлангийн дуулсан дуугаар ард түмэн “амьсгалдаг” байв.

Тиймдээ ч “Ээжийн чанасан цай” гэх цай магтан дуулсан дуунд нь 1000 ээж сэтгэл гарган оролцсон хэдий ч мань эр 1000 ээжийг онцлон харуулалгүй зөвхөн “фон” болгон ашигласан ч тэд С.Жавхланд гомдох эрхгүй юм шиг л дуугүй өнгөрсөн. 1000 ээжийн буянаар хит болсон уг дуу тун удалгүй интэрнэтээр хамгийн их татагдсан дууны жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Энэ нь харийн оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууд ээжийгээ, эгчийгээ, эмээгээ харах гэсэн сэтгэлтэй холбоотой. Холын Америкад сурдаг нэгэн хүү ээжийгээ алдарт цайны дууны клипэнд тоглосон тухай сонсоод баярлаж эрэл сураг болж байж дууны клипийг татаж авчээ. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр болж, ээжийгээ харах гэсэн хүү алчуурыг нь л харж сэтгэл гонсгор үлджээ.

Харин мань дуучин 1000 ээж оролцсон нүсэр клипэндээ сэтгэл цадаж, талархал илэрхийлэхээр утас цохьсон эмээг “Би Жавхлан биш, та андуурсан байна” хэмээн хэнэг ч үгүй залсан нь түүнийг шүүмжлэх эхлэл болж “Оддын өвчтэй” хэмээгдэж орхив. Гэхдээ энэ нь түүний гэм биш зан. Түүний оддын өвчний түүх аль эрт эхэлсэн түүхтэй. Үе үе саарал ордноор эргэлдэж нутгийн ах Ц.Нямдоржтойгоо уулзах болсон түүнд саарал ордон таалагдсан бололтой улстөрч болохоор шийдэж костюм, зангиа болж явсан үе бий. Салхинд хийсч буй дарцаг шиг явах үед нь Ц.Нямдорж ах нь хатуухан үг хэлж энэ бодлоосоо ухарч байсан гэдэг. Үүнээс хойш түүний улстөрийн хөөрхөн бодол нь гээгдэж нэг хэсэг гэр орон, эхнэр хүүхдээ төвхнүүлж, тв караоке нэвтрүүлгийн нууц ноёнтон болж явсан нь дуучин мэргэжилд нь зохисон гэж ванлий.

Гэтэл удалгүй түүнд нууц ноёнтны амьдрал нь уйтгартай санагдаж орчин үеийн хотожсон хэв маягийг эвдэхээр шийдэв. Ингээд цоо ажлаа хэрэгжүүлэхээр хөгшин Европын алиа салбадайн хувцасаа Монгол дээл, малгай, гутлаар солихыг уриалав. Түүгээр ч барахгүй паартай байшин, паалантай жорлонгоосоо салж Монгол гэр барьж хөдөө амьдрах хэрэгтэй, машин биш морь уна, эхнэрээ араг түшүүлж төрүүл, мах гурил хоёррос өөр хоол идэх хэрэггүй хэмээн өнгөрсөн зууны түүхийг сурталчилав. Ингээд нялх одын маань санаа сэтгэл “хөгширч”  аливаа юмны наана цаана учрыг ойлгож  “Оддын өвчин” нь сэдэрч эхлэв.

Гэтэл төд удалгүй ойр ойрхон цэнхэр дэлгэцээр харагдах болсон нь “Гал үндэстэн” ТББ-тай холбоотой. “Хөх шоргоолжны домог” дуугаараа үндэсэрхэг үзлээ илэрхийлж байсан түүний буруу гэж юу байхав. Хэн ч гэсэн газар шороо, эх орныхоо үнэт зүйлсийг хамгаалах нь дамжиггүй. Түүний хэлж ярьж байгаа нь зөв хэмээн ард түмэн алгаа ташин хүлээж авав. Гэтэл мань эр дүрдээ улам итгэж “Гал үндэстэн” холбоо байгуулан саарал ордныг эзлэн авах “Х” төлөвлөгөө төлөвлөж “Оддын өвчин”-өө даамжруулав. Түүгээр ч зогсохгүй тус холбоондоо гурваас дээш монгол дээлтэй хүн элсүүлнэ хэмээсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Зарим нь ч “За яахав жаахан хүүхэд тэгж байгаад болино биз” хэмээж байсан ч энэ хаврын улстөрийн синдромын эхлүүлж “Оюутолгойн гэрээг хүчингүй болгуулна” хэмээн цусаа ханаж андгай тангараг тавьсан нь түүний “Оддын өвчин” даамжирч “Улстөрийн солиорол” болсныг гэрчлэв.

Төдөлгүй “Улстөрийн өвчтөн” маань Сүх жанжны талбайд Монгол гэрээ шийрлэсэн ч хөөрхий гэрээ тоосонгүй. Түүний “Улстөрийн солирол” нь даамжирч саарал ордон руу санаархаж нэлээд жинтэй дуугарахаар илтгэлээ бэлдэж, цаашилбал 2012 онд сонгуульд хүч үзнэ хэмээн журмын нөхөдтэйгээ үгсэж байсныг зарим нэг хүмүүс сонсоод банга хүртээсэн юм байх.

Ингээд түүний улстөрийн карьер дуусч Сүх жанжны талбай дэх “гэр оффис”-тоо бараагаа харуулахаа больсон байна.

Оддын өвчнөөс улстөрийн солиорол хүртэл дарданхан замаар дарвиж давхисан тэрээр улстөр гэдэг тамын тогоо урлагийн тайзнаас шал өөр гэдгийг мэдэрч “Би морь унаж чадахгүй, машинаа л уная, гудамжинд жагсана гэдэг онигоо, гэртээ л улстөрөө хийе, гэрт ч амьдарч чадахгүй байрандаа л амьдаръя, гараараа хоолоо самардаж гахай, нохой шиг  байхаа болъё” хэмээж байгаа бололтой.

Эцэст нь хэлэхэд сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэж үг бий. Нэг нэрээрээ байж нийтийн дууны ханхүү цолоо хамгаалж, ард түмнийхээ хайрыг даагаарай С.Жавхлан хэмээе.

yanaa


URL:

Сэтгэгдэл бичих