Жоси Антони гэгчийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхыг хүслээ
Эль Сальвадор улсын иргэн 42 настай Жоси Антони гэх этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг Интерполын товчооноос өнгөрөгч долоо хоногийн сүүлээр ирүүлжээ.
Жоси Антони нь хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдон улсынхаа шүүхээс 71 жилийн хорих ял сонсч, хоригдож байсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард хорих ангиасаа оргосон байна.
Түүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг санаархсан баримт тус улсын хууль сахиулагчдад олдсон аж. Тиймээс Интерполын товчооноос дээрх гэмт хэрэгтнийг хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг хүссэн захидлыг манай Хил хамгаалах байгууллагад ирүүлжээ.
Х.Өнөр
URL: