Оргосон ялтан хилээр нэвтэрч болзошгүйг анхааруулж байна
Эль Сальвадор улсын иргэн 42 настай Жоси Антони гэх этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг манай улсад ирүүлжээ. Ингэхдээ Интерполын товчооноос Хил хамгаалах ерөнхий газарт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дээрх мэдэгдлийг ирүүлсэн байна.
Жоси Антони нь хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдон, улсынхаа шүүхээс 71 жилийн хорих ялыг авсан аж. Тэрбээр ялаа эдэлж байсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард хорих ангиасаа оргосон байна.
Түүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг санаархсан баримт тус улсын хууль сахиулагчдад олдсон аж.Тиймээс дээрх сануулгыг манай улсын холбогдох байгууллагад ирүүлсэн энэ энэ аж.
URL: