Ашиглагч байгууллага хүлээж аваагүй байхад тааз нь нуржээ

60229a6b88a55a532383bf0509f996de_LБулган аймгийн төвийн ойролцоо хог хаягдлыг ангилан ялгаж боловсруулдаг цех байгуулна гэсэн сураг дуулдаад нэлээд удан одоогоор 45х45 хэмжээтэй блокон хашаа, диспетчерийн болон ажилчдын амарч хооллох байр, дахин боловсруулахаар ангилан ялгасан хогийг агуулахыг бариад байна.

Тэдгээрийн диспетчерийн байрыг Орхон аймаг дахь “Түмэн засал” компани найман сая төгрөгөөр барьсан бол, хашаа, ажилчдын амарч хооллох байр, агуулах болон талбайг аймгийн байгаль орчны газраас зарласан тендэрт мөн компани шалгаран  71 сая төгрөгөөр барьжээ.

Гэтэл чанарын шаардлага хангахгүй хэмээн хүлээж аваагүй байтал ажилчдын амарч хооллох байр дээврийн завсраар цас борооны ус орж дусаал гоожсоноос таазны зарим хэсэг нурж, хана нь халцран шал нь хөвсийж эхэлжээ. Мөн ашиглалтад өгсөн диспетчерийн байрны халаалтын шугам сүлжээ нь ч хэвийн ажиллах боломжгүй нь илэрсэн байна. Энэ талаар гүйцэтгэгч байгууллагад удаа дараа хүсэлт тавьсан боловч ажил төрлийн боломжгүй хэмээн  уджээ. Аймгийн Засаг дарга энэ байдлыг зарим хүмүүсийн хамт үзэж танилцаад ойрын хугацаанд холбогдох газраас засуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхийг сумын удирдлага болон хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгосны дагуу шаардлагатай арга хэмээ авч эхлэв.

Булган аймаг Ж.Мөнх-Очир


URL:

Сэтгэгдэл бичих