Батаарын жинхэнэ найз хэн бэ?

11915_855Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Лениний музейг төрийн өмч болгох гэж нилээд хүчин чармайлт гарган ажилласан хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл ТӨХ дарга маань бүр багаасаа л энэ динозавр болон батаартай хувь тавилангаараа холбогдсон юм байна. Учир нь түүнийг 8 настай байхад Өмнөговь аймгийн Нэмэхтийн уул гэдэг газарт Польшоос динозаврийн хайгуул хийхээр хэсэг эрдэмтэд очжээ.

Д.Цогтбаатар дарга олон хүүхдийн дундаас сонгогдож хайгуулын багт орж ажиллах аз тохиосон байна. Польш эрдэмтэд хайсан динозаврийн ясаа олж Польшдоо очиж Д.Цогтбаатар даргын тухай “Динозаврийн эрэлчин” гэдэг өнгөт ном гаргаж байжээ.Энэ нь магадгүй Монгол хүүхдийн тухай гадаадад хэвлэгдсэн анхны өнгөт ном болж гарсан байж болох юм.

Хүүхэд байхдаа л энэхүү динозавр батаартай холбогдож одоо ч тэр динозаврийнхаа орох оромж байрыг олж авах гэж зүтгэж яваа нь үнэхээр л хувь тавилан шүтэлцээ гэмээр Батаарын үнэнч найз нь юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих