Орос, Вьетнамын ерөнхийлөгчид цэргийн салбарыг оролцуулан хоёр орны харилцан ажиллагааг хэлэлцэв
Фото: EPA
Орос, Вьетнамын ерөнхийлөгч Владимир Путин, Чыонг Тан Шанг нар цэрэг, дээд зэргийн технологийн салбаруудыг оролцуулан хоёр орны харилцан ажиллагааны янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэв.
Орос, Вьетнамын ерөнхийлөгч Владимир Путин, Чыонг Тан Шанг нар цэрэг, дээд зэргийн технологийн салбаруудыг оролцуулан хоёр орны харилцан ажиллагааны янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэв. « Бид цэрэг-техник, цэргийн зэрэг нэлээд эмзэг асуудлыг оролцуулан харилцан ажиллагааны янз бүрийн талыг авч үзсэн гэж Владимир Путин орос-вьетнамын хэлэлцээ төлөөлөгчдийн бүрэн бүрэлдэхүүнээр хийж эхлэх үеэр мэдэгдэв.
Эдгээр хоёр улс машины аж үйлдвэр, нисэх хүчин, сансар, хүмүүнлэгийн салбарт маш олон төсөлтэй байгааг тэрээр тэмдэглэжээ. Чонг Тан Шанг Оросын удирдагчийн Вьетнамд хийж байгаа айлчлал хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Оросын дуу хоолой
URL: