Тегеранд үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд алагджээ

Тегеранд үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд алагджээ

Фото: EPA

Ираны үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Сафдар Рахмат Абади Тегеранд алагджээ. Энэ тухай даваа гаригт ИРНА мэдээллийн агентлаг уламжлав

Ираны үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Сафдар Рахмат Абади Тегеранд алагджээ. Энэ тухай даваа гаригт ИРНА мэдээллийн агентлаг уламжлав. Мэдээлж байгаагаар, ням гаригийн үдэш Абадийг автомашин жолоодож явахад толгой болон цээжинд нь хоёр удаа бууджээ. Хэргийн газар ирсэн полицын ажилтнуудын нэг алуурчин хэрэг үйлдэх тэр үед машинд сууж, Абадитэй ярьж байсан гэжээ. Хууль хяналтын байгууллагуудаас тэмцэл хийсэн ямар нэгэн ул мөр илрээгүй болохыг мэдэгдсэн байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих