УИХ-ын гишүүн С.Оюун “ RIO TINTO”-д ажиллаж байжээ.

Сүүлийн гурван жилийн дотор уул уурхай, уул уурхай гэж ярьснаас ухаантай хүмүүсийнхээ үгийг сонсъё гэж Монголын төр нэг ч удаа дуугарсангүй. Хуучин цагт Ю.Цэдэнбал гуай хэдий хоорондоо хагаралддаг ч гэсэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарынхаа үгийг сонсч тер, засгийн шагналыг үзэл бодол, яс үндэс харгалзалгүй өгч байсан түүх бий. Тэгвэл өдгөө цагт эсрэгээрээ монголчууд авч идэхийн шуналд автан живж байна гэхэд болно. УИХ-ын гишүүн С.Оюунтай дээрхи үгийг холбосонгүй. Хамгийн гол нь дэлхийн уул уурхайн салбарын “мангас” гэгддэг “ RIO TINTO ” компанид анх ажиллаж байсныг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй.

Эрхэм гишүүн ахыгаа тэнгэрт халихаас өмнө Англид уул уурхайн чиглэлээр суралцаж чамгүй эрдмийн зэрэг, цол авч байсан учраас өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тэнд ажиллаж байсан гэдэг. Саяхан тус компанийн Монгол дахь суурин салбараас зохион байгуулсан арга хэмжээнд С.Оюун гишүүнийг урьж оролцуулан гарахад нь компани лого бичиг бүхий дагалдах бэлэг өгчээ. Түүнийгээ эрхэм гишүүн шадар тойрон ажиллагсаддаа тараагаад, малгайг нь нутгийнхаа ахад бэлэглэж. Гэтэл гудамжинд явж байсан “Ногоон хөдөлгөөний” Бум-Ялагч гайгаар таараад:

- Чи муу Монголыг ухаж төнхсөн компанийн малгай өмслөө гэх зэргээр бөөн юм болж арайхийн салцгаасан гэнэ. Ээ дээ, энэ Монголын хийрхэл үү…

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих