Дуучин А.Түмэн-Өлзий: Гуравдугаар төрөхийн эмч нарт бид хэзээч гомдол салахгүй гэдгээ хэлчье
Манай улсын иргэдийн хамгийн их айдастай үйлчлүүлдэг төрийн байгууллага бол эрүүл мэндийн салбар юм. Тэр тусмаа төрөх эмнэлэгийн эмч сувилагч нарын хариуцлаггүй байдал өдрөөс өдөрт дордож цагаан халаад нөмөрсөн алуурчид болон хувирсаар байгаа нь эмгэнэлтэй. Олон ч эхийг үрээс нь салгаж, олон ч эхийг цусаар уйлуулсаар байгаа нь нууц биш. Алтан гартай эмч нар гэж дуудуулах эрхгүй цагаан халаадтай эмч, сувилагч нарын хайхрамжгүй байдлаас болж, эх үрийн эндэгдэл улам бүр нэмэгдэж, буурахгүй байна. Энэ аймшигт явдлын нэгэн золиос болсон 21-хэн настай залуу эмэгтэй эмчийн буруугаас болж амиа алджээ. Тэрээр нийтийн дуучин А.Түмэн-Өлзийгийн дүү бөгөөд гуравдугаар эмнэлэгт кесеров хагалгааны бохирдол гэх оноштойгоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Залуухан эмэгтэй дүүгээ эмч нарын гарт алдсан дуучин бүсгүй уй гашуу, гомдол харууслаа өөрийн твиттер хуудсаар илэрхийлж гуравдугаар эмнэлэгийн эмч нарт хэзээч гомдол салахгүй гэдгээ хэлжээ.
URL: