Мөнгөтэй харьцах дүрмүүд

new photo

Мөнгөтэй зөв харьцаж байвал мөнгийг өөртөө татан ашиг орлогоо нэмэгдүүлж, мөнгөний урсгалыг өөр рүүгээ чиглүүлж болдог гэдэг. Мөнгөтэй харьцах дүрмээс дурьдвал:

Цалин болон бусад орлогоо бүрэн бүтнээр нь гэртээ авчирч хонуулах хэрэгтэй.

Нэг ширхэг том дэвсгэртийг бүтэн жилийн турш үрэлгүй хадгалвал энэ мөнгө таны энергээр цэнэглэгдээд тань руу мөнгө дуудаж эхэлнэ.

Өрөө, тасалгаан дотор шүгэлдэж болохгүй.

Ширээн дээрээс талх боовны үртсийг гараараа арчин унагаж болохгүй.

Хөрш чинь давс юмуу хэдэн хэрчим талх өгөөдхөөч гэж гуйвал өгч болохгүй. Өгөх юм бол танд ирэх ёстой байсан баялаг хөрш рүү чинь очих болно.

Хогийн шүүрээ ишээр нь доош харуулж тавьбал мөнгө гэрт чинь орж ирнэ. Мөнгө хогийн шүүрнээс айдаг.

Цалин мөнгөө нэмүүлэх тухай асуудлыг даргатайгаа ярих гэж байгаа бол лхагва гаригт ярьсан нь дээр.

Даваа гаригт хүнээс мөнгө зээлдэж хэрхэвч болохгүй. Мягмар гаригт өөрөө хүнд мөнгө зээлдүүлж болохгүй. Зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө Баасан гаригаас бусад өдрийг сонгох хэрэгтэй. Ер нь мөнгө өгөх авах асуудлыг өглөө хийж байвал зөв, оройн цагаар мөнгө нааш цааш болговол хоосрох аюултай.

Ер нь аль болох мөнгө зээлдэхгүй, өөрийнхөө орлогыг зөв төлөвлөн амьдрахыг хичээх хэрэгтэй. Харин хүнд мөнгө зээлдүүлж байх нь сайн, яагаад гэвэл энэ үйлдлээрээ та мөнгийг өөр рүүгээ ирүүлэхээр программчилж байгаа юм.

Дараагийн улирал хүртэл өмсөхгүй хувцасныхаа халаасанд ядаж жижиг дэвсгэрт хийж байх хэрэгтэй. Гэхдээ уранхай халаас, товч нь тасарсан хувцсанд мөнгө дургүй гэдгийг анхаараарай.

Түрийвчийг хэзээ ч хов хоосон байлгаж болохгүй. Ганц зоосон мөнгө ч болтугай хийж орхих хэрэгтэй. Түрийвчин дэхь мөнгөө эмх замбараатай, нэг тийш нь харуулж хийж байх. Мөн түрийвчнийхээ нэг тасалгаанд нь гурвалжилж эвхсэн 1 долларын дэвсгэртийг хадгалж явбал мөнгөний урсгал тань руу чиглэдэг.

Түрийвчиндээ бас нэгэн “азтай” дэвсгэртийг байнга байлгах хэрэгтэй: таны анхны цалин, орлого, эсвэл ямар нэгэн сайхан, эсвэл баян хүнээс ирсэн мөнгө гэх мэт. Энэ дэвсгэртээ ямар ч тохиолдолд үрж болохгүй, тэгэхгүй бол мөнгө танд гомдоод зугтдаг болох гэнэ.

Хэрэв мөнгө танд амархан аргаар олдсон бол /хожсон, олсон/ тийм мөнгө танд сайн зүйл авчрахгүй, бушуухан үгүй хийх хэрэгтэй.

Энэ бүх энгийн дүрмийг биелүүлж байвал та үргэлж мөнгөтэй байх бололцоотой. Харин мөнгөө алдах амархан гэдгийг санаж, дээрх дүрмүүдийг хааяа нэг бус,


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих