Оросын Элчин сайдын яам руу халджээ

Оросын Элчин сайдын яам руу халджээ

Польш улс өчигдөр тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэлээ. Энэ үеэр Польшийн үндсэрхэг үзэлтнүүдийн “Эрх чөлөөний жагсаал” холбооноос зохион байгуулсан жагсаалд оролцогчид Варшав дахь ОХУ-ын Элчин сайдын яам руу дайрч, үймээн дэгдээсэн байна.

Жагсагчид Элчин сайдын яамны барилга руу лонх, чулуу, жижиг тэсрэх бодис шидсэн бөгөөд зарим нь хашаа давж яам руу дайран орохыг завдсан байна.

Жил болгоны тусгаар тогтнолын баярын үеэр жагсдаг “Эрх чөлөөний жагсаал”-ынхан тайван нөхцөлд зохион байгуулна гэж амласан ч цэрэг, цагдаагийнхан очиж зохицуулахад хүргэсэн байна.

Элчин сайдын яам руу дайрсан танхай этгээдүүдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд 30 гаруй хүнийг баривчилсан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулж Польш улсаас Москва хотод суудаг Элчин сайд Войцех Зайончковский Оросын гадаад хэргийн яаманд дуудагдсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлж байна.

Х.Шинээ /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих