ЛУ.БОЛД сайд ХАН-УУЛЫНХНААС айж Баянхонгорт нэр дэвшихээр болжээ

2008 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт халуухан тулаан болж енгөрснийг сонгогчид одоо хэрнээ мартаагүй байгаа. Тухайн үед МАХН-аас одоогийн УИХ-ын гишүүн Д.Загджав, ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, АН-аас генсек Д.Эрдэнэбат, БХ-ын сайд Лу.Болд тэргүүтэй нөхдүүд өрсөлдсөн билээ.

Гэтэл МАХН-ын хоёр нэр дэвшигч өөр хоорондоо муудалцаж, сонгууль будлиантай болсон хэмээн үзэж нэр дэвшигч Д.Идэвхтэн нэг намын нөхрөө эрүү үүсгүүлж байсан хэдий ч намын даргын үгэнд орж албан тушаалын наймаа хийж байж нэг юм гомдлоо барагдуулж байв.

Тэгвэл Лу.Болд гишүүний хувьд тус тойргоос ирэх сонгуулиар гарч ирэх боломж тун бага байгаа аж. Тэрбээр Нийслэлийн 75 дугаар сургуулийн ар талын хэсэгт хүүхэд, хөгшид амарч тоглоход зориулсан цэцэрлэгт гудамж байгуулна хэмээн мэдэгдэж байсан ч тэрхүү газар нь өдгөө томоохон хэмжээний зочид буудал баригдаж байгаа билээ.

Нэг хүнд ахадмаар их ажил хариуцсан болоод ч тэр үү, ямар ч байсан тойргийн сонгогчиддоо амласан зүйлээ хийж өгөөгүй явдал нь Хан-Уулчуудын дургүйцлийг хүргэжээ. Үүнийг гадарласан сайд маань эрдэмтэн эцгийнхээ нутаг болох Баянхонгор аймгийг зорьж ирэх жил тэндээс нэр дэвшихээр шийдсэн бололтой.

Өдгөө УИХ-д суугаа “Молекул” Б.Батбаяр урьд нь Баянхонгорчуудын цөсийг хөөргөж, ямааны ноолуурыг нь тэнгэрт тулсан үнээр авна хэмээн уран панаал үсэргэж байж гарч ирсэн ч дахин тэндээс нэр дэвших нь бүү хэл зүглэх ч эрхгүй болжээ. УИХ-ын гишүүдийн хувьд тойрогтоо ажил хийгээгүйгээс болж дахин сонгогдох магадлал үгүй болдог нь хэнд ч нууц биш юм. Тийм-дээ ч тэд эцэг, эхийнхээ нутаг усыг зорьж элдэв арга саам хэрэглэн дахин сонгогдохыг мөрөөддөг. Үүний нэгэн адил Лу.Болд сайд сайн эцгийнхээ төрсөн нутгийг бараадахаар шийджээ.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих