Жинхэнэ эрчүүд ховордов уу эсвэл…

sexСексээс таашаал авч чадахгүй үлдэх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндэд асар их хор уршигтай. Удаан хугацаанд сексийн харьцаанд ордоггүй эр хүний бэлгийн рефлекс унтардаг бол эмэгтэй хүн гинекологийн буюу эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин, эмгэг тусах нь бий. Үүнээсээ гадна дур ханахгүй байх нь эмэгтэй хүний сэтгэхүйг огцом өөрчилдөг. Эрчүүдийн 30 хувь бэлгийн чадавхдаа сэтгэл дундуур явдаг гэнэ. Үүнд олон шалтгаан нөлөөлж байна.
• Экологийн бохирдол; (тэр дундаа агаарын бохирдол нь бэлгийн сулралд хүргэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ)
• Стресс, сэтгэл хүчтэй хямрах
• Шинэ нөхцөл байдалд зохицох чадвар дутах
• Бизнесийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох;(бизнесмен эрчүүдийн 56 хувь нь бэлгийн дур сонирхолгүй болох, 46 хувьд нь бэлгийн чалх буурсан тухай судалгаа бий)
• Гэр бүл тэжээх, авч явах эр хүний уламжлалт үүрэг роль буурсан
Энэ бүхэн нийлээд эр хүний хүч чадлыг багасгахад хүргэж байна. Хань нөхөр, хосынхоо сексийн идэвхийг дээшлүүлэхэд эмэгтэй хүний хандлага, үүрэг роль ч их ач холбогдолтой. Эмэгтэйчүүдэд анхааруулахад;
• Бодлоготой, эрүүл зөв хоол хүнс гайхамшгийг бүтээх чадвартай. Ямар хоол хүнс бэлгийн сэрэлд нөлөөлдөг болохыг мэдэх.
• Цайр агуулсан хүнс эр хүний сексийн өндөр идэвх, чалх сайжруулахад баталгаа болж чаддаг; (цайр нь үхэр, тахианы мах, далайн болон шошийн бүтээгдэхүүнд их хэмжээгээр байдаг).
Эр хүний чалхыг дээшлүүлэхийн тулд хоол хүнсэнд нь цоохор майлз, самар, үхрийн нүд, улаазгана, нохойн хошууны навчийг оруул; (эдгээрийг угааж цэвэрлээд, жижиг хэрчиж хүнсэнд хийнэ).
• Хүн орхоодой, луувангийн үндэс, багваахай цэцгийн навч, халгай нь зарим оронд эротик хоолны жоронд ордог.
• Сонгино. Бидний өдөр тутмын хэрэглэдэг энэ жирийн ногоонд тачаалыг асаадаг ид шид байдаг. Түүхийгээр нь идэхэд үнэр нь эвгүй тул бага зэрэг шараад хэрэглээрэй.
• Шарсан сонгино өндөгтэй. Өндөг нь мөн л сэрэл өдөөгч бүтээгдэхүүн. Өндөгний түүхий шарыг коньяктай хамт хэрэглэхэд эцэж цуцашгүй хүч чадалтай болдог гэнэ.
Ер нь бэлгийн сулрал, сексийн идэвхгүй байдлыг шууд утгаар нь бүү хүлээн ав. Сулрал гэдэг нь зөвхөн секстэй ч холбоотой юм биш. Орчиндоо тоомсоргүй, ямар ч мэдрэмжгүй хандах, баяр баясгаланг мартах амьдралд сонирхолгүй болох нь бас нэгэн төрлийн сулрал. Иймэрхүү хандлага ор хөнжлийн асуудалд ч таатай нөлөөлөхгүй нь тодорхой.


URL:

Сэтгэгдэл бичих