Лениний шинэ зурагнууд

Агуу их октябрийн хувьсгал … энэ өдөр Улаанбаатараар барахгүй аймгийн төвүүдэд ямар ч хүйтэн, цасан шамаргыг үл тоон жагсацгааж, туг дарцаг хийсгэн бүрээ бөмбөр нижигнүүлэн, уриа хашгиралдан тэмдэглэдэг байж билээ. Энэ хувьсгалыг удирдсан Ленинг бид бурханчлан шүтдэг (уг нь шүтлэг маань хориотой байсан боловч) байв.
Түүний тогтоосон засаглалын гайгаар тэр үеийн зөвлөлтийн ард түмнүүд 30 сая хүнээ шууд мөн олон сая иргэнээ шууд бус замаар устгуулсан гэдэг. Дэлхий дахиныг хамарч байсан хүйтэн дайн ч түүний тогтоосон дэглэмээс л болсон. Хувьсгалчдын тайлбарладаг шиг гарцаагүй нөхцөл нь бүрдээд намын зөв мэргэн жолоодлогоор хувьсгал хийчихсэн хэрэг ч биш байжээ. Америкийн эрдэмтэн Жорж Файфе хэрвээ германууд лацдаж ломбодсон тусгай галт тэргээр Ленин болон түүний нөхдийг Цюрихээс Германаар дамжуулан Финланд хүртэл зөөгөөгүйсэн бол эсвэл 2-3 сарын дараа ирсэн бол энэ хувьсгал гарахгүй байсан гэж үзэж байна.
“Ленингүйгээр Сталин төрөхгүй байсан, тэр сайндаа л ердийн нэг хувьсгалч болох байсан” гэж тэр бичжээ. Оросын дотоод байдлыг тогтворжуулахын тулд Цэргийн яамны сайд 1917 оны зун Германы армийн эсрэг өргөн довтолгоон эхлүүлэв. Энэ үед хааныг ширээнээс нь унагаад Керенски тэргүүтэй эвслийн засгийн газар ажиллаж байв. Баруун фронтод байдал хүндэрч, цэргүүд нь эсэргүүцэл гаргах болсон Германууд хэрвээ энэ довтолгоон амжтиллтай болсон бол энхтайвны гэрээ байгуулахад ойрхон байв. 1917 оны 11-р сарын 6-7-нд Керенскийн засгийн газарт үнэнч ганц л хороо цэрэг өвлийн ордонг хамгаалж байсансан бол байдал өөрөөр эргэх байлаа. Үнэндээ бол нэг эмэгтэйчүүдийн батальон, хэсэг цэргийн сургуулийн сурагчид л хамгаалж байжээ.
1917 оны 10-р сар гэхэд Оросын эзэнт гүрэнд хаант засгийн бүтэц бүрэн нурж ардчилсан засгийн газарт удирдагдахгүй болсон байжээ. Тэнүүлчид, цэргээс оргогсод, ажилчид, тариачид зүсэн бүрийн хүмүүс санаачлагыг гартаа аван хуучин засгийн эрх мэдэлтнүүдтэй тооцоо бодон анархи байдалд бүрэн автагдсан байлаа. Энэ үед Орост коммунистуудын биш гэхэд өөр нэг диктатур тогтохоос өөр аргагүй байдалтай байжээ. Иргэний ардчилсан түр засгийн газартай зэрэгцэн ажилчин тариачны зөвлөлүүд засаглаж байв. Шинэ ардчилсан засаг коммунистуудыг хамтын ажиллагаанд урьсан боловч тэд татгалзахаар барахгүй бослого гаргаад ялагдмагцаа гадаадад дүрвэн гарцгаажээ.
Троцкий өөрсдийн талынханыг улам бүр багасч буйд санаа зовон төрийн эргэлт хийн засгийг булаан авах санал Ленинд тавив. Ленин зөвшөөрч Сталин зэрэг нөхөд нь байдлыг харзнан оролцсонгүй. Керенскийн засгийн газар бараг эсэргүүцэл үзүүлж чадсангүй, өвлийн ордныг эзлэхэд 6 хүний амь үрэгдэж, хоёр цонх л хагарсан гэдэг.
Башкирийн зураач Рината Волигамси Лениний тухай нэгэн зургийн үзэсгэлэн гаргажээ. Ленин ихэр байсан гэж тэр үзэж байгаа ажээ. Түүнийхээр бол Владимир Ильич аз жаргалтай гэрлэсэн бүр хэд хэдэн эмэгтэйтэй, Октябрийн хувьсгалын дараагаар Цюрихт хуучин эдлэлийн дэлгүүр ажилуулсан шигээ амгалан тайван амьдарч байсан гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны улмаас Мексикт дүрвэн гарчээ.
Троцкий, Фиделя Кастро… нартай зөвлөлддөг байж. 1946 онд Ильич “Лалын шашин хувьсгалчдын сүүлчийн найдвар” өгүүлэл бичив. “Энэ бүхэн ямар ч байсан байж болох. Би үүнийг түүхийн үнэн гэж зүтгэхгүй. Владимир Ульяновт Сергей Ульянов гэдэг ихэр байсан. Тийм бишсэн бол түүний асар их хувьсгалч үйл ажиллагааг яаж тайлбарлах юм бэ. Тэрээр нэг зэрэг маш олон газарт байсан тухай баримтууд байдаг.
1967 оны зургийн хувьд бол ихрүүдийн нэг нь амьд үлдсэн байж гэж тайлбарлахаас өөр аргагүй гэж Волигамси ярьжээ. Энэхүү коллажийг бүтээхийн тулд интернет, ном, сэтгүүл маш их судалсан тэгээд л фотошоп ашигласан даа гэсэн байна.
1880 он, Володья голын эрэгт
1899 онд: С.Ульяанов бүсãүйчүүдтэй замд,

Уфа С.И.Ульяанов 1925 онд Финийн хил дээр охинтойгоо
1888 он, С.Уоьяанов эхнэр Зуврейн хамт, Уфа губернид
1938 онд: С.Ульяанов, Л.Троцкий нар, Койокан, Мексик

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих