Нойргүйдэл
Та шөнөжин унтаж чадахгүй хөрвөөж үүрээр цурам хийсэн болоод л сэрдэг үү? Үхэлд хүргэх ч биш гээд тоомжиргүй хандаж байна уу, үүндээ? Тэгвэл өнөөдөр дэлхий дээр насанд хүрэгчдийн гурван хүн тутмын нэг нь нойргүйдэл гэх эл өвчнөөр шаналж байдаг байна.
Нойргүйдсэнээс хүний биеийн хэм алдагдаж, хэвийн амьдрах, ажиллах боломжгүй болдог байна. Нойр нь оюун ухааныг сэргээж, энерги хадгалдаг хүний биеийг дахин цэнэглэх баттерей аж. Хүний хоногт авах нойрны хэмжээ нь тухайн хүний эрхэлж буй ажил, физиологиос шалтгаалан өөр өөр байдаг байна. Нярай, бага насны хүүхэд хоногт 16 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтаж байх шаардлагатай байдаг бол насанд хүрсэн хүнийх 7-8 цаг байх ёстой гэнэ. Анхаарлыг сулруулж, ядаргаанд оруулдаг нойргүйдэл нь стресст орох гол хүчин зүйл болдог аж. Бидний цаг наргүй амьдралын хэт идэвхитэй хэв маягаас шалтгаалан унтаж чадахгүй нойр хулжих, өглөө амарч чадаагүй сэрэх зэргийн учрыг хүмүүс олж мэддэггүй. Судалгаагаар, эл өвчнөөр эмэгтэйчүүдийн 40%, эрэгтэйчүүдийн 30% нь өвчилж байдаг тоо гарчээ.
Өнөөдөр дэлхий дээр насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь нойргүйдэх өвчний ямар нэг хэлбэрээр шаналж байдаг байна.
Нойргүйдлийн өвчин нь 3 хэлбэрээр илэрдэг аж.
1. Түр зуурын. Нэгээс хоёр өдрөөр үргэлжилдэг. Ихэвчлэн гадны нөлөөллөөс шалтгаалсан байдаг. Жишээ нь: зочид буудлын өрөө, тав тухгүй ор, маргааш болох үйл явдалд санаа зовох зэрэг
2. Богино хугацааны. Хэдэн өдөр, долоо хоногоор үргэлжилдэг. Ажлын ачаалал, амралт багатай байх зэргээс шалтгаална. Жишээ нь: эрүүл мэнд, хайр дурлалын бүтэлгүйтэл, цаг завгүй ажиллах
3. Архаг. Удаан хугацааны туршид үргэлжилсэн нойргүйдэл. Энэ нь ихэвчлэн бага залуу наснаас эхэлсэн байдаг байна. Маш хүндэрсэн үе шат аж. Х эрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрдэг бол яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Нойргүйдэл нь шууд үхэлд хүргэдэггүй ч хүний мэдрэлийн системийг гэмтээж, дархлаа, зүрх судасны үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг өвчин аж.
Орондоо орохын өмнө та дараах амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй.
1. Амьсгалаа бүрэн гаргана.
2.Дараа нь дөрөв тоолоод амьсгал авна.
3.Амьсгалаа түгжээд долоо тоолно.
4. Найм тоолох тоонд амьсгалаа зугуухан гаргана. Дасгалыг гурван удаа давтана
Нойргүйдлийг эмчлэх хамгийн гол эмчилгээ нь зөвхөн танаас шалтгаалах ба ажил амралтаа зохицуулж зөв дэглэмтэй амьдрахаас шалтгаалдаг аж Эмийн бусаар бөх гэгч нь тайван нойрсохыг хүсвэл:
- Орондоо орохын өмнө халуун сүү уух
- Бүлээн шүршүүр юм уу онгоцонд орох
- Өдрийн цайны цагаар биеийн хөдөлгөөнт дасгалууд хийх
- Унтахын өмнө намуухан аялгуу, хэмнэлтэй хөгжим сонсох
- Хайрттайгаа халуухан секс хийх нь тайвшруулж, амгалан нойрсуулдаг байна
- Европын олон оронд бясалгал, иогоор хичээллэх нь хамгийн үр дүнтэй аргад тооцогддог байна Хүнийг нойргүйдэлд оруулдаг хүрээлэн буй нийгмийн олон хүчин зүйлсүүд байдаг.
- Төрөл бүрийн мансууруулах бодис, эм бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх
- Гормоны өөрчлөлтүүд, эмэгтэйчүүдийн цэвэршилт явагдах
- Айдас түгшүүр, санхүүгийн хямрал, ажлаас үүдсэн дарамт, бэлгийн сэтгэл ханамжгүй амьдрал
- Ээлжийн ажил болон улс хоорондын цагийн зөрүү
- Хар дарж зүүдлэх, нойрондоо босч явдаг, зүүдэндээ догшин ширүүн авир гаргадаг зэрэг зуршлаасаа санаа зовох гэх мэт
- Ор. Ор нь зөвхөн унтаж амрахад зориулагдсан байна. Орондоо орсон хойноо ном уншиж, телевиз үзэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь тэдгээр зуршил унтсан хойно ч тархийг ажиллуулж байдаг байна.
- Өрөөний хөшиг. Таны унтлагын өрөөний хөшиг бараан өнгөтэй, гаднаас орох гэрлийг сайн хаадаг байвал сайн.
- Гэрэл. Гэрлийн хувьд бүдэг байвал дээр. Учир нь, бүдэг гэрэл нь нойр хүргэж байдаг аж. Лааны гэрэлд намуухан хөг аялгуутай хөгжим сонсох нь тайвшруулдаг.
- Дэр. Дэр нь тайван тухтай нойрсох чухал хүчин зүйлсийн нэг. Халдаггүй, хэт өндөр, хэт нам биш байх. Дэр болон цагаан хэрэглэлээс тайвшруулах үйлчилгээтэй анхилам жасмин, лавандир үнэртэн байх
- Агаар. Тайван тухтай амрахад өвлийн мэт сэнгэнэсэн агаар тун чухал. Бүгчим өрөө, элдэв үнэр нь өдрийн турш тохиосон таатай таагүй дурсамжуудыг сануулж байдаг байна. Өглөө оройдоо өрөөндөө цэвэр агаар оруулж байгаарай.
URL: