Долгор “Ажнай” Бат-Эрдэнэ хоёрын дуэль

Өмсдег гутал нь машины үнэтэй, иддэг хоолоо европоос зөөлгөөстэй хүн бидний дунд амьдарч байна гэхээр Монгол улс үнэхээр мөнгөтэй, хөрөнгөтэй, гадныхны нүдэнд өртөж эхэлсэн нь үнэн юм байна гэдгийг одоо л нэг хүмүүс итгэж эхэлж байгаа байх.

Өмнөговь аймгийг засагтаи, юутай нь худалдаад авсан гэгддэг Монголын хамгийн баян хүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд мөнгө л олж байвал нутаг дэвсгэр, байгаль орчин, хүмүүсийн үгээгүй ядуу амьдарч байгаа нь огт хамаагүй.

Энэ байдалтай нь ч нутгийн иргэд, олон түмэн тэр дундаа тус аймгийн харьяат Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор сүүлийн таван жилийн турш тэмцэж, өдөрт олдог 300 мянган долларын орлогыг нь хааж байж Хан-Богд, Гашуун сухайтын чиглэлийн нүүрсний холын тээврийг зогсоон зам тавиулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Тэр ч бүү хэл өнгөрсөн таван жилийн хугацаанд говийн хөрсийг улаанаар эргэлдүүлэх болсон жижиг таван толгойн үйл ажиллагааг байнга шүүмжилж, стандарт бусаар баригдсан коксжих нүүрсний үйлдвэрийг нь хүртэл хаалгаж байсан түүх түүнд бий. Мөн байгаль орчинг хайр найргүй сүйтгэж байж олсон орлогоо нуун дарагдуулж улсад 70 тэрбум төгрөгийн татварын өр үүсгэж байсныг нь ч олотаа ил болгож байсан билээ.

Бурхнаас бусдыг мөнгөөр худалдаж авч болно гэх Ажнай Д.Бат-Эрдэнэ, Б.Долгор хоёрын үл ойлголцлыг хөндлөнгөөс ажиглаж байсан ойр дотны туслахуудынх нь нэг туүнд “Мөнгөтэй баян хүнтэй хөндөлдөхгүй байхыг зөвлөж эвлэрлийн ширээний ард суулгахыг удаа дараа оролдож байсан гэдэг. Харин Б.Долгор зөвлөх “Амьд яваа насандаа Ажнайтай эвлэрэхгүй, зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж чадахгүй бол тэр Ажнайдаа очиж хоолыг нь хороо” хэмээн хэдэрлэдэг гэх.

Харин баруунд ашиг сонирхлын зөрчлийн улмаас зөрчилддөг улс төрчид болон бизнесийнхний хооронд зуучилдаг, эвлэрүүлдэг бүхэл бүтэн хуулийн фирмүүд байдаг бөгөөд энэ ажлаар гаршсан түүний зөвлөхүүдийнх нь санаа ийнхүү бүтэлгуйтсэн байна.

Ямартаа ч тэр хоёрын энэхүү тулааны үр дүнд өмнийн говийн хөрс амарч, холын тээвэр төгсгөл болсон бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорын туслах залуугийн төлөвлөж байсан ажил талаар болжээ.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих