Манай 850 энхийг сахиулагч Суданыг зорино

Манай 850 энхийг сахиулагч Суданыг зорино

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр манай улсын зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн нөгөөдөр эх орноосоо мордох гэж байна.

Тэд өнгөрсөн баасан гарагт жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн байна.

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат томилогджээ.

Өмнөд Суданд Монголоос өмнөх хоёр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид цэргийн ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн үйлст гар бие оролцож, сургуулийн байшин барилга барьж өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих