Монголд цөмийн хаягдал булна гэнэ үү
-Япончууд цацрагаар хордсон шороогоо боож, баглаж бэлтгэж байгаа зураг цахим ертөнцөөр “тэнэж” эхэллээ-
МАХН-аас өчигдөр “Шар нунтгийн тарчлаан” нэртэй пантомимо хэвлэлийн хурал хийж, урантай Монголын ирээдүй ийм байна гэдгийг үлгэрлэн харууллаа. Мөн тэд өнгөрөгч сарын 26-нд Гадаад харилцааны сайд Л.Болд Францын гадаад харилцааны сайдтай гэрээ байгуулж, Монгол Улсад уран олборлох ажлыг эхлүүллээ.
Энэхүү гэрээ нь монголчуудын “Оршин тогтнохуйн аюулгүй байдал, “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал”, “Хүний аюулгүй байдал” зэрэгт аюул учруулахаар гэрээ боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн монголчуудын эрүүл, аюулгүй орчинд аж төрөх заяагдмал болон үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн энэхүү гэрээг хийхэд АН болон МА Н-ын улс төр, бизнесийн бүлэглэлийн нэр бүхий хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, оройлон оролцсон гэдгийг ч хэлсэн юм.
Тэр хүмүүсийнх нь тэргүүн эгнээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИ Х-ын дарга З.Энхболд, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, “Мон-Атом” компанийн захирал асан Р.Бадамдамдин, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нар тэргүүн эгнээнд давхиж яваа юм байх аа. Түүнээс гадна үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн Францын “Арева” компани болон Төрийн өмчит “Мон-Атом” компанитай хамтарсан “Арева Майнс” компани байгуулах гэрээг байгуулахаар улайран зүтгэсэн гэдгийг мэдэгдсэн юм.
Хамгийн гол нь тэд хэвлэлийн хурлаа тун өвөрмөцөөр хийж, сүнс болон суугаад, “Ураны гэрээ мянганы шилдэг урвалт”, “Цөөхүүлээ хөлжиж, олуулаа хордоно”, “Цацрагтай Монголд тавтай морил”, “Хүнээрээ үлдэх үү, сүнс болох уу” гэх мэт бичигтэй самбар барин зогссон байсан юм. Ерөөс Францын “Арева” группийн охин компани болох “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулж хийж, цаашлаад олборлох дээрээ тулж байгаатай холбоотойгоор олон төрийн бус байгууллага болон иргэний хөдөлгөөнөөс эсэргүүцэж байгаа. Дээрээс нь тэдэнтэй УИХ-д суудалтай МАХН-ынхан нэгдэж эхэллээ.
Олны үг ортой гэдэг, энэ олон тэмцэл, судалгаа шинжилгээ, баримт материалын цаана үнэн зүйл маш их бий. Харин “Арева” компани болон Засгийн газрын зүгээс энэ бүхнийг эсэргүүцсээр байгаа. Бүр Оросын явуулга энэ тэр гэсэн мессэжийг ч нийгэмд тарааж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүк хуудсаар цөмийн хог хаягдалтай холбоотой маш ноцтой мэдээлэл тарлаа. Тэр нь Монголд цөмийн хаягдал булшлах тухай.
Ерөнхийдөө Японы хэвлэлүүдээр энэ талаар мэр сэр нийтлэл, мэдээлэл гарч байгаа аж. Мөн Японд суралцдаг оюутнууд ч энэ талаар мэдээлэл нийтэлж байгаа юм билээ. Харамсалтай нь Японы хакеруудын бичсэн, нийтэлсэн постуудыг нь устгаад байгаа аж. Учир нь тэд Японы Фүкүшимагийн Атомын цахилгаан станцын хортой хаягдлыг Монголд булж байгаа тухай бичиж байгаа болохоор тэр гэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд саяхан Японд айлчилсан. Энэ үеэрээ цөмийн хаягдал эх орондоо булшлаад, оронд нь бонд авах юм байх. Ингэж хямралаас гарах гэж байгаа юм гэнэ.
Түүгээр ч зогсохгүй Фүкүшимагийн хог хаягдлыг БНХАУ , Ардчилсан Солонгосоор дамжуулан Монголд тээвэрлэн авчирах маршрут бүхий план зургийг хүртэл нийтэлсэн байгаа юм. Ерөнхий сайд Японд албан ёсны айлчлал хийчихээд дараа нь Хятадад айлчилсан. Ерөнхий сайдын айлчлал дууссаны дараа Ерөнхийлөгч Ардчилсан Солонгост очсон. Энэ мэт айлчлалын маршрутыг нь харах юм бол дээрх мэдээлэл нэгийг бодогдуулаад байгаа юм. Мөн “Самурай” бонд ч гэсэн энэ үйл явдалтай холбогдож ирнэ. Дээрээс нь Япончууд химийн цацраг идэвхит бодист хордсон шороогоо боож баглаад, бэлтгэж байгаа тухай Японы хэвлэлүүд мэдээлж байгаа аж. Ямархуу байдлаар боож, баглаж байгаа зураг энэ тэр нь ч гэсэн гарсан байсан талаар мэдээлэл хангалттай цацагдаж эхэллээ.
Тэгэхээр энэ мэдээллийг ор үндэсгүй гэх учир алга. Ёстой нөгөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг нь л болоод байгаа юм уу даа, янз нь. Энэ бүхнээс үндэслээд хардахад, Ерөнхий сайд Японд айлчлахдаа Фүкүшимагийн цахилгаан станцын хог хаягдлыг Монголд булшлаад, оронд нь “Самурай” бондоо бүтээхээр болсон байж болох. Эсвэл хог хаягдал булшилсныхаа хариуд их хэмжээний мөнгө авахаар ч тохирсон байж болох шүү дээ.
Хувилбарыг яаж л бол яаж дэвшүүлж болно. Харин тэр бүхнийг нь Японы хэвлэлүүд мэдчихээд, цацрагтай шороогоо боож, савлаж байгаа зурагтай нь нийтэлсэн байж болох юм. Дараа нь Хятадад очсон айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Монголд, тодруулбал, Төв аймагт баригдаж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэрийг бүх талаар нь дэмжиж ажиллана гэж хэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр тэнүүчилж байна. Магадгүй тэр цөмийн хаягдал тээвэрлэхэд Хятадын нутгаар дайруулна гэдэг дээр тохиролцоод, оронд нь үйлдвэр барих энэ тэрээс авахуулаад олон зүйл дээр хамтарч ажиллахаар тохирсон ч байж болно.
Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Хойд Солонгост айлчилсан айлчлалын хүрээнд энэ асуудал яригдсан байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Цахим орчинд тараад байгаа хог хаягдлыг Монголд авчрах замын план зураг энэ бүхэнтэй ямар нэг байдлаар холбоотой ч байж болох шүү дээ. Уг нь Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Манайд цөмийн хог хаягдал булшлах гэж байгаа бол бүтэхгүй шүү” гэх утгатай мэдэгдлийг дэлхий нийтэд өгсөн. Тиймээс энэ тал дээр санаа зоволтгүй байж болох байх.
Гэхдээ л олон нийтийн цахим сүлжээгээр иймэрхүү мэдээлэл, зураг хөрөг тэнүүчилж, Японы хэвлэлүүд тийм утга бүхий мэдээлэл гаргаад эхлэхээр өөрийн эрхгүй түгших сэтгэл төрөөд болохгүй юм. Дээрээс нь УИХ-д суудалтай намын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга нь оролцож, уран, цөмийн аюулын тухай хурал хийж, сэрэмжлүүлж эхэллээ. Олны үг ортой гэдэг дээ.
Н.Пунцагболд
URL: