МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг хүлээсээр…

enhbayar-suuldМАХН-ын Бага хурал энэ сарын 24-нд болох гэж байна.

Мөн энэ ондоо багтааж Их хурлаа зарлан хуралдуулах төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргаад байгаа.

Энэ ч утгаараа МАХН-ынхан хурлын бэлтгэл ажил гээд завгүй ажиллахын хажуугаар намынхаа дарга Н.Энхбаярыг Бага, Их хуралд оролцох болов уу гэсэн горьдлогыг тээж яваа гэнэ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өдгөө биеийн байдал нь дажгүй сайн байгаа бөгөөд удахгүй хоёр хагалгаанд орох гэж байгаа юм билээ.

Тэгэхээр тун удахгүй болох гэж буй Бага хуралдаа оролцохгүй байх магадлал өндөр. Үүнийг тус намын гишүүд, үнэн ч дэмжигчид гадарлаж байгаа.

Харин Их хуралд оролцох болов уу гэсэн горьдлого МАХН-ын гишүүдэд байгаа сурагтай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих