ЭРЧҮҮД ЭХНЭРЭЭСЭЭ ЮУ НУУДАГ ВЭ?
Эрчүүд байнга эхнэрээсээ өөр бүсгүйг харж явдаг. Гэвч энэ нь тэр таныг хаяад явна гэсэн үг хараахан биш. Гэр бүлийн хамгийн түгээмэл асуулт бол “Өнөө орой ямар хоол хийх вэ?” Удаах нь “Чи тэрэн рүү яагаад хараад байсан бэ?” Хэдийгээр танд үгүй байлгүй гэж санагдаж болох ч мэдээж тэр харж байсан.“Ийм маргаан эхнэр бид хоёрын дунд байнга гардаг. Би хараагүй гэж мэтгэдэг ч хажуугаар өнгөрч буй богино банзалтай бүсгүйг харахгүй байж чаддаггүй. Энэ чинь төрөлхийн зан шүү дээ” гэж тэд ярьцгаадаг.
Нууц 2.
Эрчүүд ямар нэг шалтгаан хэлж гэрээсээ гардаг. Гэхдээ зорилго нь өөр байдаг. Хэрвээ нөхөр тань биллиард тоглохоор эсвэл хүнтэй уулзана гэж хэлээд гарсан бол зүгээр л таниас бас хүүхдүүдийн шуугианаас түр холдох гэсэндээ тэр. Гэвч маш ховорхон тохиолдолд тэд биллиард тоглодог.
Нууц 3.
Амьдралаа шинээр эхлэх бодол. Эрчүүд эхнэрээрээ бахархдаг. Ихэнх эрчүүд найз нөхөд, гэр бүлийнхээ өмнө насан туршид үргэлжлэх, бат бөх гэр бүл үүсгэж, сэтгэл хангалуун амьдардаг. Гэвч үүний зэрэгцээ тэд залуухан сайхан бүсгүйтэй амьдралаа шинээр эхэлж, одоо байгаагаа өөрчлөхийг нууцхан мөрөөддөг. Энэ бодлоо хаяхын тулд тэд хэдэн жил, заримдаа бүр үүнээс олон жил зарцуулдаг.
Нууц 4.
Эрчүүдэд эхнэрээсээ илүү мөнгө олдог байх нь чухал байдаг. Хэрвээ эхнэр нь өөрөөс нь илүү орлоготой бол нөхөрт тэсвэрлэшгүй дарамт болдог гэнэ. Яагаад гэвэл эрчүүд илүү шазруун зантай.
Нууц 5.
Эрчүүд олон жил ханилах тусмаа эхнэртээ улам хайртай болдог. Гэрлэсэн эрчүүд 40-50 хүрээд л эхнэрээ байгаагаар нь харж ойлгож эхэлдэг байна. Яагаад гэдгийг тайлбарлахад хэцүү ч тэд гэрлэснийхээ дараа зөвхөн гайхалтай сексээс бусдаар эхнэрээ төдийлөн үнэлдэггүй гэнэ. Харин эрчүүд нас нь явж, ухаан суухын хирээр эхнэрээ улам хайрладаг болдог гэнэ.
Нууц 6.
Дийлэнх эрчүүд эхнэрийнхээ юу ярьж байгааг ойлгодоггүй гэнэ. Гэр бүлийн нарийн, ээдрээтэй асуудлын тухай ярилцах үед тэдний байр суурь толгой дохисон, зөвшөөрсөн байдаг. Энэ нь худлаа бөгөөд тэдний бодол огт өөр газар байдаг. Эхнэртээ анхаарал тавьж байгаа дүр үзүүлж байгаа хэрэг гэнэ.
Нууц 7.
Эрчүүд эмэгтэй хүнээр жолоогоо бариулахаас айдаг.
Эрчүүд эхнэрээ машин барих үед үхтэлээ айдаг бөгөөд хэзээ ч үхэж мэднэ гэж боддог гэнэ.
URL: