Монголын тамирчид 18 алтан медаль хүртжээ

beba89c6da2b599abigОлон улсын хэмжээний ой тогтоолтын нээлттэй тэмцээн Хонконг улсад өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон байна. Тэмцээнд оролцсон Монголын тамирчид 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарсан аж.

Түүнчлэн тус тэмцээнд нийт 11 орны 110 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалаар өрсөлдсөн байна.

Үүнээс гадна манай улсын тамирчин Б.Намуунтуул дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн ангилалд нэгдүгээр байрт шалгарчээ.

Уг тэмцээнд нийт 1700 гаруй тамирчин оролцсоноос манай улсын тамирчид 51 дүгээрт  бичигдсэн байна.

Я.Хүрэл /УЛС ТӨРИЙН ТОЙМ/


URL:

Сэтгэгдэл бичих