Сурагч охин амиа хорлохыг завдан ангийнхаа цонхоор үсэрчээ

images56

Нийслэлийн Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 119-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С гэгч охин тааруухан авсан дүнгээсээ болж амиа хорлохыг завдан ангийнхаа цонхоор үсэрсэн хэрэг гарчээ.

Хэрэг гарсан өдөр хичээл орж байсан бөгөөд сурагч С их завсарлагаанаар 3 давхарт байрлах ангийнхаа цонхоор үсэрсэн гэнэ. Тухайн үед нэгдүгээр улирлын амралт эхлэх гэж байгаатай холбоотой шалгалт явагдаж байсан бөгөөд охин “хангалтгүй дүн авсан, цонхоор үсэрнэ” гэж ангийнхандаа ярьж байжээ.

Гэхдээ С охиныг хойд ээжийнхээ дарамтнаас болж амиа хорлохыг завдсан байж болзошгүй гэсэн яриа гараад байгаа аж. Одоогоор охин Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нуруу болон цээжний яс нь хугарч, хүндээр гэмтсэн байгаа гэнэ.
Эх сурвалж:ugluu.mn

URL:

Сэтгэгдэл бичих