Б.Хурцыг суллахыг шаардан жагсав
Манай улс дахь Английн Элчин сайдын яамны үүдэнд өчигдөр 16.00 цагийн үед “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын төлөөлөл болон иргэд жагсаал хийв. Учир нь Б.Хурцын шүүх хурал өнөөдөр болох бөгөөд иргэд Элчин сайдын яаманд хандаж Б.Хурцыг суллахыг шаардсан юм.
Европын холбооны улсын баривчлах захирамжийн дагуу өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдөр Английн Хитроу нисэх онгоцны буудлаас саатуулагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал Лондонд болно.
Л.Алтанхишиг http://www.niigmiintoli.mn/
URL: