“Монголын төмөр зам” ХК хувьцаагаа арилжиж эхэллээ
Монголын Хөрөнгийн бирж дээр өчигдрөөс эхлэн “Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааг арилжиж эхэлжээ. Тус компанийн гаргаж буй 226 мянган ширхэг хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ нь 100 төгрөг байх аж.
Монголын Хөрөнгийн бирж, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон “Монголын төмөр зам” ХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн үнэт цаасны бүртгэлийн шалгалтыг хийсэн байна.
Улмаар ямар нэг зөрчилгүй байсан тул “Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааг бүртгэжээ.
URL: