Хямрал Монголыг тойрсон уу, эсвэл…
Бидний олонхи эдийн засгийн хямралыг төсөөлөхдөө 2008-2009 оныг эргэн дурсдаг байх. Хоёр банк дампуурч, зээлийн хүү 20 хувь давж, арилжааны банкууд зээл гаргах нь өдрийн од шиг байсан. Тэр үед 70 мянган хүн ажилгүй болж, хувийн хэвшлийнхэн ээлж дараалан үүдээ бариад байсан цаг.
Харин барууны ертөнцөд байдал арай өөр байлаа. АНУ-д хөрөнгө оруулалтын 14 банк нь дампуурч, хөрөнгийн биржид сая сая “ногоон”-ы алдагдал бий болсон. Дэлхийд тансаглалаараа тэргүүлсээр ирсэн америкууд 40 сая ядуусынхаа тоогоор толгой цохих болсон юм. Дараа нь Грек, Испани зэрэг аялал жуулчлалын мөрөөдлийн өлгий болсон улсууд дампуурлаа зарлаж хандивлагч орнуудаас бадар барихаас аргагүйд хүрсэн билээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БА БОДИТ БАЙДАЛ
2009 оны эдийн засгийн хямралыг шинжээчид 1929-1930 онд Америкаас эхлэсэн их хямралтай зүйрлэдэг. 1929 оны 10 дугаар сарын 29-ний хар өдрөөр тэмдэглэгдсэн хямрал дэлхийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн юм.
Америкийн эдийн засаг дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсчээ. Тэр хар мягмар гаригт хөрөнгийн биржүүд хаалгаа барьцгаажээ. Индекс нь 381 нэгжээс 200 хүртлээ бараг 50 хувиар унасан учраас арилжаа хийгдсэнгүй. Ажилгүйдэл, ядуурал, хоосрол, гэмт хэрэг ар ара а с а а хөвөрч муугийн гинжин хэлхээг үүсгэсэн. Энэ уналт 1932 оны долдугаар дугаар cap хүртэл гурван жил ургэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдалд орсон юм. Байдал 1955 оноос л сүйрлийн өмнөх үеийн төвшинд хүрсэн байна.
Дээрх түүхтэй харьцуулбал өнөөдөр Монгол Улсад хямралын тухай ярихад эрт, бас эргэлзээтэй болж таарч байна. 2009 онд зэсийн үнэ унаж, экспортын орлого буурснаас эдийн засгийн өсөлт зогсож, улмаар ДНБ -ны хэмжээ 2008 оныхоос 1.6 хувиар буурсан билээ. Харин энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт 10 хувиас буурахааргүй байгааг Засгийн газар болоод судлаачид ярьж байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ энэ онд 40, нүүрсний үнэ 30 хувиар буурсан ч Монгол Улсад анх удаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн нь хямралыг “саармагжуулсан” юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Чингис бонд гаргаж, төсвийн бодлогоо тэлээгүй байсан бол эдийн засаг маань бодит байдалд 10 хувиар унах эрсдэл байсныг албаныхан мэдээлж буй.
Эдгээр бодлогыг хэрэгжүүлээгүй бол монголчууд 204 мянган хүн ажлын байраа алдах байжээ. Засгийн газар, Монголбанкны бодлогын дүнд ажилгүйдэл 7-28 хувьд хүрч өсөх бодит аюулыг бас холдуулсан байна.
МОНГОЛЫГ ГРЕКТЭЙ ХАРЬЦУУЛАХ ХЭРЭГГҮЙ
Эдийн засгийн хямрал бодитоороо Монгол Улсад нүүрлэсэн хэмээн зарим хүн тайлбарлаж байгаа. Хямралыг энгийнээр тайлбарлавал тухайн улс өрийн дарамтанд орж, төсвийн алдагдал нь хэмжээ хязгааргүй нэмэгдэж, инфляц нь огцом өсч, ажилгүйдэл хаа сайгүй “үерлэж”, эдийн засгийн өсөлтгүй болж буурахыг хэлдэг байна.
Бодит байдалд манай улсын нөхцөл байдал гэвэл инфляц нэг оронтой тоонд багтаж, гадаад өрийн хэмжээ зохистой түвшинд, ажлын байр хэвээр хадгалагдсан төдийгүй шинээр ажилд орсон хүний тоо огцом нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн есдүгээр сарын эцэст 37.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан байна.
Энэ онд Монголбанк Засгийн газрын гурван их наяд төгрөг банкуудаар дамжин эдийн засагт нийлүүлэгдсэн нь хувийн хэвшлээ дэмжиж, ажилгүйдэл буурах гарц болсныг шинжээчид ярьж байгаа юм. Ингэхээр Монгол Улс эдийн засгийн нүүдэл хийж хямралыг эсрэгээр эргүүлж чаджээ.
Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: