Д.Одхүүг “Совет” хүлээн зөвшөөрсөнгүй

11910_906“Совет”-ын өчигдрийн хурлаар 10 гаруй асуудлыг хэлэлцсэнээс хамгийн их асуудал дагуулж, анхаарал татсан нь УБТЗ-ын шинэ удирдлагын томилгоо байлаа.

Хурлын өмнөхөн УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг УБТЗ-ын даргаар сонгох тухай “шум” дэгдсэн. Бүтэн нэг жилийн хугацаанд суудал нь хоосон байсан УБТЗ-ыг хэн удирдах вэ гэдэгт олон нийт анхаарлуу хандуулсан.

“Совет”-ынхон тус нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр жил гаруй ажилласан Г.Сэрээнэндоржид сайн  гэсэн үнэлгээ өгсөн учраас түүнийг улируулан ажиллах шийдвэр гаргасан.

Гэхдээ энэ асуудлыг ирэх оны хоёрдугаар сард болох “Совет”-ын дахин ярихаар болжээ. “Совет”-ын хурал өнөөдөр үргэлжилнэ.


URL:

Сэтгэгдэл бичих