Гэр бүл болсноос хойшхи 3 дахь жил нь эхнэр нөхрийн хувьд хамгийн аз жаргалтай он жил байдгийг тогтоожээ

Гэр бүл болсноос хойшхи 3 дахь жил нь эхнэр нөхрийн хувьд хамгийн аз жаргалтай он жил байдгийг тогтоожээ. Энэ дүгнэлтээ батлахын тулд 2000 хосыг оролцуулсан өргөн хэмжээний судалгаа явуулжээ.  Эхнэр нөхөр хоёр хуримаа хийсний дараа анхны жилээ “хуримын хөөрөл” гэгчийн дунд өнгөрөөдөг бол хоёрдахь жилдээ бие биенээ сайн таниж мэдэж авдаг аж. Харин гуравдахь жилдээ бие биенээ яг байгаагаар нь танин мэдэж хүлээн зөвшөөрдөг агаад үүний үндсэн дээр хамтын амьдралын хамгийн сайхан төлөвлөгөөгөө зохиодог гэнэ. Мөн энэ үед гэр бүлийн санхүүгийн байдал ч тэгширч тогтворждог аж. Энэ бүхний үндсэн дээр хайр сэтгэл, бэлгийн харьцаа, мөнгө санхүү, сэтгэл санаа гээд бүхий л үзүүлэлтээр хамгийн сайн сайхан он жил болдгийг судалгаа баталжээ.

URL:

Сэтгэгдэл бичих