Эртний гурван пирамидыг Өмнөд туйлаас олжээ

Америк болон Европын эрдэмтдээс бүрдсэн хайгуулын баг эртний гурван пирамидыг Өмнөд туйлаас олж нээсэн байна. Уг пирамидын хоёрийг нь эх газарт нэгийг нь эргийн шугамын ойр хавиас олжээ. Эдгээр пирамидыг хүний гараар хийгдсэн байж болзошгүй гэж үзээд шалгаж байгаа юм байна.
Хэрэв хүний гараар хийгдсэн нь тогтоогдох юм бол эрт үед мөсөөр хучигдсан энэ туйлд харьцангуй дулаан байсны гэрч нотолгоо болох юм. Үүгээр ч барахгүй хүн төрлөхтний түүхийн он тоололын нэгэн шинэ хуудас нээгдэх юм. Уг Пирамидыг судалж байгаа учир эрдэмтэд дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байгаа юм байна. Судалгааны ажил хэзээ дуусах нь тодорхойгүй аж.
Сүүлийн жилүүдэд Өмнөд туйлд хийсэн судалгааны үр дүнд олон сонирхолтой баримт олж тогтоосон байдаг. Жишээ нь 2009 онд цэцгийн тоос илэрсэн төдийгүй энэ нь нэгэн цагт Өмнөд туйлд дал мод ургаж, зуны улиралд цаг агаар +21С градуст хүрч байсныг тодорхой хэмжээгээр гэрчилж байгаа юм.
Харин үүнээс гурван жилийн дараа буюу 2012 онд АНУ-ын Невада мужийн Цөлжилт судалгааны институт энэхүү туйлын зүүн хэсэгт орших Вида нуурын усны дээжээс 32 нянгийн төрөл зүйлийг илрүүлсэн байдаг ажээ.


unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих