Бяцхан хүүхдийн зүрх сэтгэл яаж гүн шархалдагийг хүмүүс мэддэггүй

131109 gansuhМУ-ын ерөнхийлөгчөө залилж, улсаас 90 сая төгрөг хулхидаж аваад баригдаж, ялаа эдэлсэн Б.Ганхсүх хэвлэлд өөрийн амьдралаа ярьжээ. “Бодлын хулгайч” хэмээн кино бол түүний амьдралаас сэдэвлэсэн бүтээл. Б.Гансүхийн хувьд аавгүй өссөн тухайгаа ийнхүү ярьжээ. “Бяцхан хүүхдийн зүрх сэтгэл яаж гүн шархалдаг гэдгийг хүмүүс мэддэггүй” гэх түүнийг үгийг уншсан хүмүүс эрх биш нэгийг бодох нь мэдээж. Тэрээр ярихдаа “Намайг ээжийн гэдсэнд байхад аав маань орхиод явсан гэдэг. Айлын хүүхдүүд ааваараа бахархаад, аав нь хүүгээ өндөрт өргөөд явахыг  харахад миний зүрх сэтгэл их шархалдаг байлаа. Бяцхан хүүхдийн зүрх сэтгэл яаж гүн шархалдаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Нэг жишээ ярихад намайг бага байхад ээж минь Дэнжийн мянгын захаас цэмбэн гутал авч өгөөд миний хүү  ээжээрээ өөр юу авахуулах вэ гэхэд нь “Ээж ээ та надад аав худалдаад аваад өгөөч” гэж хэлээд уйлуулж байсан минь миний сэтгэлд тодхон санагддагсан. Миний аав бид гурвыг татаад дууссан тамхины иш шиг хаяад явсан юм байна билээ. Би тэр үед  аавыгаа үзэн яддаг байлаа” хэмээжээ. Өнөөдөр Монголын нийгэмд гэр бүлийн салалт ердийн үзэгдэл болсон. Харин гэр бүлийн салалтын хохирогч нь хүүхэд гэдгийг тэр бүр бид ухаардаггүй.

Н.Батаа

 

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих