Хадам ээж, бэр хоёр яагаад зөрчилддөг бэ?

index

Бэрдээ сайн хадам ээж, хадам ээждээ хайртай бэр цөөхөн байдаг биз. Хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй энэ тэрсэлдээний учрыг Висконсин-Стивенс Пойнтын Их сургуулийн судлаачид судалж шалтгааныг нь тодруулжээ. Ээж нар охидоо нөхөрт гарахад бус харин хүүгээ эхнэр авахад сэтгэл нь хамгийн ихээр эмзэглэдэг гэнэ. Тэд хүүгээ төрсөн гэртээ ирэхгүй байх, эцэг эхээ эргэж тойрохгүй байх, зан аашинд нь өөрчлөлт гарах вий гэдгээс үхтлээ айдаг аж. Мөн эхнэр нь сайн хооллож ундалж хувцас хунарыг нь угааж арчиж өгч чадах эсэхэд ихэд эргэлздэг гэнэ. Тэгвэл айлд бэр болон очиж байгаа бүсгүйчүүд ч  бас олон шалтгааны улмаас сэтгэл нь  зовж явдаг. Ихэнх бэр нар хадмууд нь гэр бүлийн хэрэгт нь оролцоод зааж зааварлах, элдэв тулгалт шаардлага, хэрэгтэй хэрэггүй зөвлөгөө туслалцаа зэргээс нь ихэд сэргийлж болгоомжилдог аж.  Ингээд хөгшин залуу хоёр эмэгтэй нэг эрийг “булаацалдаж өмчлөх” гэснээс болж дайн дэгддэг нь тогтоогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих