Хайртай бүсгүйгээ хэрхэн яаж өөрийн болгох вэ?

surprise-mantowomenЗарим эрчүүд хайрлаж дурласан бүсгүйдээ сэтгэлийн үгээ хэлж чадахгүй, нэрлэхсээр байгаад хугацаа алдаж, өөр бусдад алдчих тохиолдол олон бий.

Найз нөхөд, хэн нэгнээр дамжуулах бус та өөрөө л илэрхийлж байж бүсгүйдээ ойлгуулна шүү дээ. Ер нь танилцах явцад бүсгүй хүний сэтгэлийг юугаар, хэрхэн татах вэ гэдэг нь асуудал болох нь байдаг.

Та уран цэцэн үг яриагүй, бэл бэнчин тийм ч сайнгүй бол яах вэ? Яаж хайртай бүсгүйгээ өөрийн болгох вэ?

1. Сэтгэлээ шулуухан илчил

“Хайртай” гэдэг үгийг харамлаж болдоггүй юм. Дотроо л хайртай бол боллоо гэсэн шиг хайхрамжгүй явж болохгүй. Ганцхан удаа хэлээд л таг болчихож бас болохгүй шүү. Хичнээн ч удаа хэлж болно.

2. Тэмдэглэлт өдрүүдийг бүү март
Бүсгүйнхээ төрсөн өдөр Валентины, март-8-ны баяр нь түүнд анхаарлаа хандуулах хөөрхөн арга болно. Үзвэрийн билет, цэнгүүнд орох гээд олон янзын арга хэмжээг санаачлах нь эр хүний үүрэг. Жаахан овсгоо, санаачлага л танаас шаардагдана.

3. Бүсгүйгээ тэвэр, илж таал
Сексийн харьцаанд орж байж л ингэдэг юм биш. Далим, боломж гарах тохиолдол бүрт бүсгүйгээ үнс, тэвэр, илж таалж бай. Тэр дургүйцэх нь бүү хэл харин ч баярлах болно. Эр хүний арван гурван мэх гэж зүгээр ч нэг хэлээгүй биз.


URL:

Сэтгэгдэл бичих